Өнгөрсөн Ням гарагт Филиппиний Минданао арлын эрэгт 6,8 баллын хүчтэй газар хөдөлсний улмаас хүний амь болон эд материалын их хохирол гарсан тул гамшгийн дэглэм зарлаж байгаагаа тус хотын дарга Педро Каминеро мэдэгджээ. Европ-Газар Дундын тэнгисийн газар хөдлөл судлалын төвийн мэдээллээр, газар хөдлөлтийн голомт нь 1.2 сая гаруй хүн амтай Давао хотоос баруун өмнөд зүгт 59 км зайтай газар 80 км-ын гүнд байсан байна. “Manila Bulletin” сонинд мэдээлснээр 4 хүн амь үрэгдэж, 401 гаруй хүн бэртэж гэмтэж маш олон байшин барилга нуржээ. Аврах ажиллагаа зогсолтгүй явагдаж байгаа аж.