Boeing 737 MAX загварын нисэх онгоцны үйлдвэрлэлийг 2020 оны 1-р сараас эхлэн түр зогсоож байгаагаа “Boeing” компани Даваа гарагт /2019.12.16/ мэдэгдэв. Тус компанийн тайлбарласнаар “Boeing 737 MAX онгоцны чанарын гэрчилгээний шалгалтын ажил 2020 он гартал хойшилсонтой холбоотой аж “Boeing 737 MAX” загварын хоёр нисэх осолдож, 346 хүн амиа алдсаны дараа уг онгоцыг нислэгт ашиглахыг түр зогсоосон юм. Осол нисгэгчдийн үйлдлээс үл хамааран системийн буруу үйл ажиллагаанаас болсон гэсэн дүгнэлт гарсан бөгөөд “Boeing” компанийн удирдлага уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн билээ. АНУ-ын Холбооны иргэний агаарын алба (FAA) тус онгоцны чанарын гэрчилгээг шалган шинэчлэлт хийж эхэлсэн юм. Уг ажлыг дуусах хүртэл АНУ-д энэ загварын онгоцны нислэгийг хориглосон аж. Өмнө нь “Boeing” компани дээрх шалгалтыг 2019 ондоо багтаж дуусна гэдэгт найдаж байгаагаа мэдэгдэж байсан юм. “Boeing 737 MAX-ийн үйлдвэрлэлийг түр зогсоож, нийлүүлэлтэд анхаарлаа хандуулах шийдвэр гаргалаа” гэж компанийн мэдэгдэлд дурдсан байна