Сирийн Ерөнхийлөгч Башар Асад өнөөдөр Хятадын Phonex телевизийн сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр АНУ-ыг Сирийн газар нутгаас олборлосон газрын тосоо Туркийн талд зарж байна гэж мэдэгдсэнийг SANA агентлаг уламжлав. Евфрат голын зүүн хэсэгт оршдог газрын тосны ордуудын талаар асуусан сэтгүүлчийн асуултад Сирийн удирдагч "Америк одоо манай газрын тосыг хулгайлж, Туркт зарж байна" хэмээн хариулжээ. Анкарад Сирийн нутаг дэвсгэрээс олборлосон газрын тосыг Америкчууд зарж эхлэхээс өмнө Исламын “Жебхат-ан-Нусра” бүлэглэл үүнийг хийдэг байсан бөгөөд дараа нь олон улсын “Исламын улс” террорист бүлэглэл зардаг байсныг Асад тэмдэглэжээ. "Туркийн дэглэм хулгайн газрын тосны наймаанд шууд холбоотой. Өмнө нь Жебхат ан-Нусра, дараа нь Исламын улстай, одоо Америкчуудтай хийж байна" гэж тэрбээр хэлсэн байна. Өнгөрсөн 10-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн улсын цэргийн хүчийг Туркийн байлдааны ажиллагаа явуулж буй Сирийн хойд бүсээс татсан тухай мэдэгдсэн боловч Вашингтон Сирийн зүүн хойд хэсэг дэх газрын тосыг хяналтаа хадгалахыг хүсэж байна гэж мэдэгдсэн билээ.