АНУ-ын Нью Орлеан хотын захиргаа үйлчилгээний систем өргөн хүрээний кибер халдлагад өртөн үйл ажиллагаа нь зогссон тул хотод онц байдал зарлажээ. Энэ тухай “ЕАDaily” агентлаг мэдээлэв. Анхны халдлага энэ сарын 13-ны өдөр бүртгэгдсэн байна. Хакерууд мэдээллийг нууцалдаг вирус ашиглан дайралт хийсэн байна. Тэгээд эргэн сэргээхийн тулд тэд мөнгө төлөхийг шаардсан аж. Уг хэргийг тусгай албад шалгаж эхэлсэн бөгөөд халдлагыг зогсоож, аюулыг бүрэн арилгасны дараа хотын компьютерын системийг сэргээх аж.