АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Time” сэтгүүл өөрийг нь биш 16 настай идэвхтэн, байгаль орчныг хамгаалагч Грэта Тунбергийг “Оны хүн”-ээр тодорхойлсонд ихэд шаралхсан бололтой. Тэрбээр Тветтер хуудсандаа “Time” сэтгүүлийн сонголтыг “инээдтэй” гээд харин Гретаг “уур хилэнгээ барьж сурмаар юм. Найзтайгаа хуучны сайхан кино үздэг юм уу яадаг юм. Тайвшир, Грета. Тайвшир” гэж зөвлөжээ. Залуу байгаль орчин хамгаалагч өөрийн Твиттер дэх профайлаа өөрчлөн Трампын эл үгэнд аль хэдийн хариу өгсөн байна. Тэрээр “уур хилэнгээ барих тал дээр ажиллаж байгаа өсвөр насны охин тайван байгаа. Найзтайгаа хуучны сайхан кино үзэж байна” гэж жиргэжээ.
So ridiculous. Greta must work on her Anger Management problem, then go to a good old fashioned movie with a friend! Chill Greta, Chill! https://t.co/M8ZtS8okzE
— Donald J. Trump (@realDonaldTrump) December 12, 2019