Пүрэв гарагт /2019.12.12/ Их Британид болж өнгөрсөн Нийтийн танхимын сонгуулийн урьдчилсан дүнгээр Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй Консерватив нам ялалт байгуулсан нь бараг тодорхой болжээ. Улс орон даяар явуулсан санал хураалтын дараах санал асуулгын дүнгээс үзвэл 650 суудалтай парламентын 368 суудлыг Консерваторууд авахаар байгаа аж. Бусад улс төрийн хүчнүүдийн хувьд гол сөрөг хүчин Лэйбор нам 191 суудал, Шотландын Үндэсний нам 55 суудал, Либерал Ардчилсан нам 13 суудал авах төлөвтэй байгаа бол Brexit нам ямар ч суудалгүй дүн гарчээ. Дээрх үр дүн албан ёсоор батлагдвал тус нам хөтөлбөрийнхөө дагуу ЕХ-ноос гарах тухай хэлэлцээрийг нэн даруй батлах бөгөөд 2020 оны 1-р сарын 31-нд Их Британи ЕХ-г албан ёсоор орхино. Улмаар 2022 оны 12-р сар сар хүртэл шилжилтийн үе үргэлжлэх бөгөөд Европын Холбооны 27 гишүүн улс тус бүртэй харилцаагаа зохицуулах шинэ яриа хэлэлцээ хийх ажээ.