Лхагва гарагт /2019.12.11/ Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару сэтгүүлчидтэй уулзах үеэрээ өөрийгөө арьсны хорт хавдар туссан байж магадгүй тухайгаа мэдэгджээ.“Би өчигдөр арьсны оношилгоонд орлоо. Миний арьс цайвар учраас арьсны хорт хавдар туссан байж магадгүй” гэж түүний хэлснийг төрийн мэдлийн “Globo” сонин дамжуулсан байна. Биеийн байдлынх нь талаар асуухад Болсонару " Дэд Ерөнийлөгч Антониу Хэмилтон Моурау одоохондоо хоёр дахь хүн хэвээр байна" гэж хошигносон байна. Бразилын Үндсэн хуульд зааснаар төрийн тэргүүн таалал төгссөн тохиолдолд дэд ерөнхийлөгч түүний оронд ерөнхийлөгчийн албыг хашдаг аж. Өнгөрсөн 8-р сард Уругвайн Ерөнхийлөгч Табаре Васкес уушгины хорт хавдраа эмчлүүлж байгаагаа мөн мэдэгдэж байсан юм.