Туркийн Гадаад хэргийн сайд Мев лют Чавушоглу “A Haber” сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын зенитийн пуужингийн С-400 цогцолборыг худалдан авсантай холбоотойгоор АНУ Туркийн эсрэг хориг арга хэмжээ авбал Инжирлик дэхь америкийн агаарын баазаа хаахад бэлэн гэж мэдэгджээ. Анкара мөн Европын пуужингийн довтолгооноос хамгаалах цогцолборын бүрдэл хэсгүүдийг байрлуулсан “Курежик баазын статусыг ч өөрчилж магадгүй байна” гэж Чавушоглу ярьсан байна. Ингэхийн зэрэгцээ тэрбээр Зенитийн пуужингийн С-400 цогцолбор нь “батлан хамгаалах цогцолбор” бөгөөд цогцолборыг аль нэг улс руу халдахад ашиглахгүй гэдгийг Туркийн Гадаад хэргийн сайд хэлжээ.