АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн шоронд хоригдох ялыг гурван жилээс нэг жил болгож бууруулахыг шүүхээс хүсжээ. Энэ тухай CNN агентлаг Майкл Коэны албан ёсны төлөөлөгчийг эх сурвалжаараа дурдан мэдээлэв. Шоронд хоригдож байгаа Майкл Коэн мөрдөн шалгах ажиллагаатай хамтарсныг нь харгалзан ялыг хөнгөрүүлж гэрийн хорионд шилжүүлэхийг гүйсан байна2018 оны 12- рдугаар сард Майкл Коэныг банкны луйвар, түүнчлэн сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн хэрэгт буруутган гурван жилийн хорих ял оноосон билээ. . Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн гуравдугаар сард хийсэн мэдэгдэлдээ Майкл Коэний Конгрессын сонсгол дээр өгсөн мэдүүлэг Орос улстай ямар нэгэн хуйвалдаан хийгээгүй болохыг дахин нотоллоо гэсэн юм.