Ням гарагт /2019.11.08/ Хонконгт Засгийн газрын эсрэг жагсаал болжээ. Энэ удаагийн жагсаалыг "Хүний эрхийн төлөөх иргэний фронт" нэртэй сөрөг хүчнийг хөдөлгөөн Хонконгийн удирдлагатай урьдчилан тохиролцож зөвшөөрөл авсны дагуу зохион байгуулж байгаагаараа өмнөх арга хэмжээнээс ялгаатай аж. Хонконгийн удирдлага нь энэ сарын 12-р сарын 10-нд тэмдэглэдэг Хүний эрхийн өдрийг тохиолдуулан эсэргүүцлийн жагсаал хийхийг зөвшөөрчээ. Жагсаалыг зохион байгуулагчид нь эсэргүүцлийн арга хэмжээнд 800 мянган хүн оролцсон гэсэн бол Хонконгийн цагдаа нар ойролцоогоор 183 мянган хүн оролцсон гэж мэдэгдэж байна. Жагсаал цуглааны үеэр идэвхтнүүд нулимс асгаруулагч хийг зогсоож, эрх чөлөө ба ардчиллыг олгох тухай бичигтэй уриа лоозон гартаа барьсан байжээ. Жагсагчдын зарим нь АНУ-ын далбааг намируулж байсан бол зарим нь эсэргүүцлийн хөдөлгөөний албан бус сүлд дуу болсон “Хонконгийн алдар” хэмээх дууг дуулсан байна. Цагдаа нар жагсаалыг радикал үзэлт залуучууд үймээн болгож хувиргахаас болгоомжлон хэд хэдэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Тухайлбал, ням гарагт явуулсан нэгэн тусгай ажиллагааны үеэр галт зэвсэг, сум хэрэгсэл нуун бэлдэж байсан хэргээр 20-оос 63 хүртэлх насны найман эрэгтэй, гурван эмэгтэйг саатуулсан аж. Энэ бол хагас жил гаруй үргэлжилж байгаа эсэргүүцлийн жагсаал, эмх замбараагүй байдлын хугацаанд галт зэвсэг, сум хэрэгсэл их хэмжээгээр хураан авсан анхны тохиолдол болсон аж. Хонконгийн цагдаагийн газрын зохион байгуулалттай тэмцэх хэлтсийн дарга Ли Квайва энэ талаар "Эдгээр хүмүүс удахгүй эхлэх жагсаалын үеэр гар бууг эмх замбараагүй байдал үүсгэх зорилгоор ашиглах гэж байсан" гэж мэдэгджээ. Радикал үзэлтнүүд жагсагчид руу гал нээгээд цагдаа нарыг буруутгах эсвэл цагдаа нарын эсрэг буудаж хариу гал нээлгэх зорилготой байсан бололтой гэсэн байна.