Иракийн нийслэл Багдад хотын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо өнгөрсөн шөнө хоёр пуужин унасан тухай “РИА Новости” агентлаг Иракийн аюулгүй байдлын албаны эх сурвалжийг дурдан мэдээлэв."Багдадын олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хоёр пуужин унажээ. Хохиролын талаар одоогоор мэдээлэл гараагүй байна" гэж эх сурвалж хэлсэн байна. Халдлага гарахаас өмнө нисэх онгоцны буудалд түгшүүрийн дохио дуугарч сэрэмжлүүлсэн гэж тэмдэглэжээ.