Умард Солонгос Бямба гарагийн /2019.12.07/ орой Тончхан-ни дүүрэг дэх Сохэ талбайд “ маш чухал туршилт" амжилттай явуулснаа мэдэгджээ. Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. “2019 оны 12-р сарын 7-ны өдрийн үдээс хойш Тончхан-ни дүүрэг дэх сансрын Сохэ талбайд маш чухал туршилт явууллаа. Үндэсний батлан хамгаалах академи БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороонд ойрын ирээдүйд БНАСАУ-ын стратегийн байр суурьт чухал нөлөө үзүүлэх туршилт амжилттай болсон талаар илтгэлээ” хэмээн мэдэгдэлд дурдсан хэдий ч юуны туршилт явуулснаа тодруулаагүй байна. Уг мэдэгдлийг Пхеньян Вашингтонтой цаашид яриа хэлэлцээ хийх сонирхолгүй болсон гэдгээ ойлгуулсны дараа шууд хийсэн байна. “Цөмийн зэвсгийг хураах асуудал” хэлэлцээрийн төвшинд байхаа больсон гэж БНАСАУ-ын НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Ким Донг бямба гаригт мэдэгджээ.