Пүрэв гарагт Францад тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаалын үеэр эмх замбараагүй байдал дэгджээ. Парис хотын цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан их буу ашигласан байна. BFM телевизийн мэдээлснээр эмх замбараагүй байдлыг жагсагчидтай нийлсэн “Хар эвсэл” хэт даврагч бүлгийнхэн эхлүүлжээ. Тэд хууль сахиулах байгууллагын ажилтнууд руу чулуу, шил шидэж, гал тавьсан байна. Хэд арван мотоцикл , худалдааны нэг мухлаг бүрэн шатсан байна. Мөн олон үйлчилгээний газрын цонх хагарсан аж. Одоогийн байдлаар Францын 30 гаруй хотод 285 мянган хүн жагсаж байгаа аж.