Манай улсад аялах жуулчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болжээ. Энэ оны эхний арван сарын байдлаар Ази, Номхон далай, Европ, Америк, Африк, Ойрхи Дорнодын улс орнуудаас 518 792 жуулчин манай оронд иржээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус салбараас энэ онд 550.3 сая орчим ам.долларын ашиг олоод байна. Өнгөрсөн оны мөн үед 491.7 сая ам.доллар байсан аж. Манай улсад 2018 болон энэ оны эхний 10 сард ирсэн жуулчдын тоог харьцууллаа. Мөн аль улсаас хамгийн олон жуулчин ирснийг үзүүлэв.
Бэлтгэсэн: Э.Азжаргал