Улаанбаатар хотын нийтийн тээвэр нийтээрээ дампуурахад бэлэн байна гэхэд хилсдүүлсэн болохгүй. Том оврын автобуснуудын хүрэлцээ тааруу, ариун цэвэр авах юмгүй, өвлийн хүйтэнд халаагуур нь ажилладаггүй, иргэдийг хөлдөөх шахдаг зэрэг олон асуудал бий. Таксины үйлчилгээ ч үүнээс ялгагдах зүйлгүй байгааг жиргээчид шүүмжилжээ. Том оврын автобус ядаж л иргэдийг хөл залгуулдаг бол таксинууд үзэгдэх ч үгүй, өдрийн од шиг байна.
Ona Yuna: Таксины үйлчилгээ эрхэлдэг компаниудад хяналт тавьдаг газар байна уу. Үнэр танар, хир даг, жолоочийн ариун цэвэр маш муу. Албан ёсны такси шүү дээ.
ulaanaa: Бас их хүйтэн хэрнээ мөнгө нэмж авна.
Самданжамц ЦЭЦЭГМАА: Жолооч нь станц болон утсаараа байнга л ярьдаг.
Sunny: Бүх нийтээрээ соёлын хувьсгал хийх цаг болсон. Ядаж үйлчилгээний хүмүүс нь дүрэмт хувцас өмсөж, машин, автобусаа угаая.