Орон сууцын ипотекийн найман хувийн хүүтэй зээл олгоход зориулан энэ онд өнгөрсөн 15-ны байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр 4905 айл орон сууцын хямд хүүтэй зээлд хамрагдсан байна. Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2161 зээлдэгчид олгосон аж. Тэгвэл Засгийн газрын эх үүсвэрээс 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1453, банкууд 95.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 1291 зээлдэгчид хүргэсэн гэнэ.
Төвбанк энэ оныг дуустал орон сууцын зээлийн санхүүжилтэд 76 тэрбум зарцуулахаар төлөвлөжээ. Олон улсын валютын сангийн зөвлөгөөний дагуу Монголбанк ирэх оноос ипотекийн зээлийн санхүүжилт олгохоо зогсооно гэх яриа бий.
Бэлтгэсэн: Т.Бат