Улаанбаатар агаарын бохирдлоороо дэлхийд эхний аравт жагсахаа больжээ. Өдгөө агаарын чанарын үзүүлэлтийн хүснэгтэд 64-т буюу Японы Осака, Канадын Ванкувертай зэрэгцэн байршиж байгаа тухай Greenpeace болон Air Visual байгууллагаас мэдээлжээ. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар бохирдол ихтэй 10 хотын нэгд тогтмол бичигдэж байсан бол өнөөдөр дэлхийн ийм үзүүлэлттэй 30 хотын 22 нь Энэтхэг улсынх байгаа аж. Жагсаалтыг Делт хот тэргүүлж буй бөгөөд тэнд 900 мянган хүн оршин суудаг аж. ДЭМБ-ын дүгнэлтээр манай гарагт агаарын бохирдлоос болж жил тутам долоон сая орчим хүн нас барж байгаа аж.
Бэлтгэсэн: Р.Оюунаа