Монголбанкнаас төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн өдрүүдэд суларсан нь түр зуурын шинжтэй гэж үзэж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү нөхцөл байдал даамжрахаас урьдчилан сэргийлж Монголбанк 2019 оны аравдугаар сарын 30-нд ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд банкууд 100 сая ам.долларыг худалдан авах санал ирүүлсэн бөгөөд саналыг Монголбанк бүрэн биелүүлж, 2698.54 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 100 сая ам.долларыг нийлүүллээ.
Цаашид Монголбанкнаас төгрөгийн ханшид огцом хэлбэлзэл үүсгэхгүй байхад чиглэсэн арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх аж.