Токио хот дахь Өмнөд Солонгосын элчин сайдын яаманд солонгос хүмүүсийг Японоос “зайлахыг” шаардсан захидал бууны сумтай хамт ирсэн тухай “Асахи” сонин өчигдөр мэдээлжээ. Сүрдүүлэгч этгээд ззахидалдаа өөрийгөө галт зэвсэгтэй бөгөөд “солонгосчуудыг авлах болно” хэмээн сүрдүүлээд дугтуйд нь бууны сум хийсэн байжээ. Захидал өнгөрсөн долоо хоногт ирсэн аж. Хоёр улсын хооронд 1910-1945 оны колоничлолын түүхтэй холбоотой маргаан зөрчилөөс эхтэй худалдааны дайн эрчимжиж байгаа бөгөөд Өмнөд Солонгосын иргэдийн дунд Японд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн хэрэглэх, Япон оронд аялж жуулчлахаас татгалзах хөдөлгөөн өрнөсөн бол Японы нэгэн галерей солонгос урчуудын бүтээл болох Японы эзэн хааны армид боолчлогдож байсан эмэгтэйн баримлыг үзүүлэхээс татгалзжээ.