Олимпийн хошой медальт, Дэлхийн хоёр удаагийн аварга "Чоно" хочит Каори Мацүмото өнгөрсөн хоёрдугаар сард жүдогийн дэвжээгээ орхиж, багаасаа мөрөөдөж явсан "Darcy" брэндийн зайрмагны дэлгүүрээ нээжээ.
Тэрбээр Японд ДАШТ-нд оролцож буй Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа, Х.Цагаанбаатар тэргүүтэй жүдочдыг зайрмагаараа дайлсан байна.
Хэд хоногийн өмнө К.Мацүмото Олон улсын олимпийн хорооны дэргэдэх телевизэд өгсөн ярилцлагадаа "Би багадаа ээжтэйгээ хамт зайрмаг, бялуу хийж зардаг байсан. Мөн би эх орныхоо төлөө хангалттай барилдсан гэж бодож байна. Тиймээс одоо залуу насандаа өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэх хэрэгтэй гэж бодсон.
Хүмүүс намайг анх тамирчин болж эхэлснээс минь хойш их ширүүн харцтай эмэгтэй гэж боддог байсан. Гэвч би үйлчлүүлэгч нарынхаа нүд рүү харж инээмсэглэх дуртай" гэжээ.
К.Мацүмото болон Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа нар хэзээнээсээ өрсөлдөгч байсан иржээ. Тэрбээр Д.Сумъяаг 2015 оны ДАШТ-ын үеэр ялсан. Дараа нь Д.Сумъяа Риогийн олимпд хагас шигшээд К.Мацүмотог ялж, мөнгөн медаль хүртсэн байдаг.