Хэрэглэгчдийн биохэмжэгдэхүүний өгөгдлийг хууль бусаар цуглуулан хадгалж байсантай холбогдуулан Facebook-ийн эсрэг гаргасан олон тэрбум долларын нэхэмжлэлийг эсэргүүцсэн тус компанийн гомдолд АНУ-ын давж заалдах шатны шүүх татгалзсан хариу өгчээ. Шүүхийн энэхүү шийдвэрийн тухай Reuters агентлаг олон нийтэд мэдээлжээ. 2015 онд Иллинойс мужийн оршин суугчид Facebook компани хэрэглэгчдийн био хэмжигдэхүүний өгөгдлүүдийг цуглуулан хадгалахдаа хэрэглэгчдээс бичгээр зөвшөөрөл авалгүйгээр мөн өгөгдлүүдийг ямар зорилгоор цуглуулж, ямар хугацаанд хадгалах гэж байгаа талаар тайлбар өгөөгүй тул хувь хүний өгөгдөхүүний нууцлалын тухай хуулийг зөрчсөн гэж олон тэрбум долларын нэхэмжлэл гаргажээ. 2019 оны 7-р сард АНУ-ын Холбооны Худалдааны Комисс Facebook-т хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцыг зөрчсөн тул 5 сая долларын торгууль ногдуулсан аж.