Бразилын зартай гэмт хэргийн бүлгийн толгойлогч “жижиг” хочтой Да Сильва охиныхоо дүрд хувилан шоронгоос оргох гэж байгаад баригджээ. Тэрээр өөрийг нь Рио Де Жанейрогийн шоронд эргэхээр ирсэн 19 настай охинтойгоо солигдож шоронгоос гарахыг завдсан ч илт сандарч байгаагаа цагдаа нарт харуулснаар баригдсан байна. Цагдаа нар энэ хэрэгт түүний охиныг оролцсон эсэхийг шалгаж байгаа аж. Харин Да Силваг чанга дэглэмтэй шоронд шилжүүлж, сахилгын арга хэмжээ авсан байна. Түүний толгойлсон бүлэг Рио Де Жанейро хотын томоохон хэсгийн хар тамхины худалдааг хянадаг аж. Шоронгийн захиргаа гэмт этгээдийг зүсээ хувилгасныг харуулсан бичлэгийг сошиал хуудсандаа байрлуулжээ.
Preso, Clauvino da Silva, traficante de Angra dos Reis, foi pego tentando escapar de Bangu 3 com máscara, peruca e roupas femininas | Crédito: Divulgação pic.twitter.com/PyjKRpCydK
— O Globo_Rio (@OGlobo_Rio) August 3, 2019