1975-1979 оны хооронд Камбожид тогтож байсан Пол Потын коммунист дэглэмийн үед 2 сая гаруй хүн хэлмэгдэж амиа алдсан байдаг. Тус дэглэмийн “хоёрдугаар ах” гэгдэх Камбожийн Ардын их хурлын дарга Нуон Чеа өчигдөр шоронгийн эмнэлэгт таалал төгсжээ.
Түүнийг 2018 онд шүүхийн шийдвэрээр бүх насаар нь хорих ялаар шийтгээд байсан юм. Учир нь түүнийг хэлмэгдүүлэлтийн гол зохион байгуулагч байсан хэмээн шүүх үзжээ.
1979 онд Вьетнамын арми Камбожид нэвтрэн Пол Потын коммунист дэглэмийг зэвсгийн хүчээр устгасан юм. Энэ үеэр улаан кхмерууд ууланд бүгж, 19 жилийн турш партизаны дайн явуулж байв.
Дараа нь 1998 онд Пол Потын нас барсны дараа Камбожийн засгийн газар тэдэнтэй энхийн гэрээ байгуулж, олон жил үргэлжилсэн зөрчилдөөнийг эцэс болгожээ. 2007 онд олон улсын хамтын нийгэмлэгээс Нуон Чео тэргүүтэй хүмүүсийг хүн төрөлхтний эсрэг геноцид үйлдсэн гэх үндэслэлээр баривчилсан аж.