Хятадын удирдагч Ши Жиньпины үеэл дүү Мин Чайг Австрлид мөнгө угаасан хэрэгт буруутгаж байгаа тухай “The Wall Street Journal” сонин эх сурвалжийг дурдан мэдээлжээ. Үүнээс гадна Чайг зохион байгуулалттай гэмт хэрэгт мөн Австралийн нутаг дэсвгэр дээр Хятадын эрх ашгийг лоббидсон хэрэгт сэжиглэж байгаа аж. Мөрдөн шалгах ажиллагаа Хятадын төрийн тэргүүний дүүгийн орлогын эх үүсвэрийг олж тогтоохыг оролдож байгаа гэнэ. Ийнхүү сонирхох болсон нэг шалтгаан нь Мин Чай Австралийн нэг казинод 40,0 мянган долларыг агаарт хийсгэх мэт үрээд гарчээ. Минь Чай нь Австралийн иргэн аж. Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч Хуа Чунин дээрх мэдээллийг үндэслэлгүй цуурхал гэж мэдэгджээ.