Энэ сарын 22-28 өдрүүдэд Японд хэт халуун болж дор хаяж 11 хүн нас барж, 5-6 мянган хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай Kyodo News агентлаг мэдээлжээ. Гал түймэр, байгалийн гамшигтай тэмцэх газрын мэдэгдсэнээр эдгээр эдгээр хүмүүсийн 52,6% нь 65 ба түүнээс дээш насных нь аж. 100 гаруй хүний бие маш хүнд байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Японд борооны улирал дуусаж буйг цаг уурчид мэдээлж байсан билээ. Борооны дараа ихэнх нутгаар агаарын хэм 32-35 хүртэл халжээ. Муж хотуудын засаг захиргаа иргэдийг нарны малгай өмсөж, ус ихээр уухыг анхааруулж байна. 2018 онд дөрөвдүгээр сараас наймдугаар сар хүртэл Японд 144 хүн наранд цохиулж нас барж 78 мянган хүн эмнэлгийн тусламж авсан байдаг.