Таиландын Чиангмай хотод Вираван Кедкесри гэдэг жирэмсэн эмэгтэй хөлөндөө иллэг хийлгэж байгаад гэнэт бие нь муудан комд оржээ. Тэрээр эмнэлэгт хагас жил ухаангүй байж байгаад нас барсан байна. Вираван Кедкесри өнгөрсөн нэгдүгээр сард массажны газар шилбэ болон уландаа иллэг хийлгэж байгаад гэнэд ухаан алджээ. Эмэгтэйг тэр даруй эмнэлэгт хүргэсэн ч тэрээр цус харвасан байна. Үүний улмаас эмэгтэйн хэвлий дэх хүүхэд зулбасан аж. Эмч нар эмэгтэйд “pulmonary thromboembolism” (уушигны артерийн бөглөрөл ) гэсэн онош тавьсан байна. Эл өвчин нь гол төлөв доод мөчүүдийн бүдүүн судаснуудыг гэмтээдэг аж. Эмэгтэй ухаан оролгүй зургаан сар болоход гэр бүлийнхэн нь түүнийг найдваргүй хэмээн үзэн амьдрал тэтгэх төхөөрөмжүүдээс нь салгахаар шийджээ. Орон нутгийн цагдаагийн байгууллага Вираван Кедкесрид иллэг хийсэн этгээдийг жирэмсэн хүнд иллэг хийх хангалттай туршлагагүй байсан гэж үзэн эрүүгийн хэрэгт татаад байгаа аж.