Японы авто машин үйлдвэрлэгч Toyota компани сансар судлалын "JAXA" агентлагтай хамтран 2030 онд саран дээр судалгааны машин буулгахаар төлөвлөж байна.
Уг төхөөрөмж нь зургаан дугуйтай бөгөөд нарны эрчим хүч, түлшний эсийн технологи ашиглан 6,200 миль газар туулах чадвартай. Мөн 6 метр урт, 5.2 метр өргөн, 3.8 метр өндөр байх ба хоёр хүн амьдрах боломжтой бүхээгтэй байх юм байна. Үүний зэрэгцээ “Toyota” компанийн ус төрөгчийн хөдөлгүүрийн технологийг суурилуулах аж.
Хэрэв 2030 онд тус машин саран дээр амжилттай газардвал Япон улс анх удаа саран дээр өөрийн улсын иргэнийг буулгасан түүхэн үйл явдал болох юм байна.