Нийтлэл 69
Түүх, хэл соёлынхоо хэсгийг харийнханд худалдсан нэгнийг, үндэсний түүх, соёлын өвд хор учруулсан нэгэн гэж Монгол улсын үнэнч иргэн бүр зэмлэнэ. Түүхийнхээ бүхэл бүтэн хоёр зуун жилийг тасалж харийнханд бэлэглэж чадах хүн бол албан тушаалтан. Энэ хүнийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд гэдэг. Энэ хүн "Орхоны бичгийн дурсгал" дөрвөн боть ном хэвлүүлж Туркын Шинжлэх Ухааны Академийн 2018 оны шагнал хүртэв. Энэ хүн юу хийсэн үгүй, юу хийв?
Л.Болд уг бичгийн судалсан нэгэн нь мөн үү? Уг бичгийг сэрээсэн нэгэн нь мөн үү? Л.Болд хүн бичгийг сэрээж ном бичсэн нэгэн нь биш. Эх бичиг сэрээсэн Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Л.Болдыг С.Е.Маловын орос бичгийг монгол руу муу хөрвүүлсэн нэгэн гэдгийг баталж байна. Тэгэхээр Л.Болдын хүн бичиг сэрээсэн эсэхийг, С.Е.Маловын бүтээлийг муутган хүн (монгол) хэлрүү хөрвүүлснийг хамтдаа тогтооё! Л.Болд мануусын эхсийн бичээсийг харьд бэлэглэсэн тул мань түүнийг “та” гэж хэлж эс чадах тул “чи” гэх болно.
Энэ удаа уншигч таныг залхаахгүйн тул Гол тэгинд зориулан босгосон хадан бичээс дэх бага бичээсний эхний хоёр өгүүлбэр, мөн өөр хоёр өгүүлбэрийн хэсгийг Л.Болд яаж худал хөрвүүлснийг тогтооцгооё!
Л.Болдын “Орхон бичгийн дурсгал” номноос уг бичээсний эхний хоёрхон өгүүлбэрийг эх бичигтэй нь задлан харьцуулахад бүх зүйл байрандаа орно. Л.Болдын өгүүлбэр болгонд гурван түвшингийн харьцуулалт хийнэ. Нэгт логик, хоёрт өгүүлбэрийн утга, гуравт Л.Болдын үгс эх үгтэйгээ нийлж байна уу гэдгийг харьцуулна.
Логик яагаад чухал гэж? В.Томсон, В.Радлов, С.Е.Малов нар “тэнгэр итдэг” философийг, мал ахуйтны нийгэм байгууламж, аж амьдралыг эс билирсэн тул логикийн том алдаа олон гаргав. Ийм алдаа С.Е.Маловын ажлыг муутгаж хуулсан Л.Болдод байна.
Орос, Англи хэл нь хүн (монгол) хэлнээс мөн чанар, зүй тогтлоор өөр учир, хүн хэл дээрх өгүүлбэрийг, орос-англи өгүүлбэртэй харьцуулахаар тухайн өгүүлбэрийн утга хоорондоо таарах, эс таарахыг л тогтоож чадна. Л.Болдын өгүүлбэрийг эх өгүүлбэртэй харьцуулахад буруу утга оруулсан, өгүүлбэрийг буруу тасалсан гэх мэтийн олон алдаа тод харагдана.
Эх үгсийг Л.Болдын үгстэй харьцуулахад Л.Болд үгсээ таниагүйгээс гадна С.Е.Маловыг хуулсан нь тод харагдаж байна. Ингээд ажилдаа орцгооё!
Өгүүлбэр 1
Гол тэгинд тогтоосон хадан хөшөөн дэх Билгэхааны хэсэг буюу бага бичээсний эхний өгүүлбэр:
Уг өгүүлбэрийн агуулга нь: “Тэнгэр цаг тэнгэрдээ болмогц Түрэг Билгэ хаан энэ өдгөө ул орсым”. Уг өгүүлбэрт ул орсым гэдэг үгийг орчин цагийн монголчуудад тайлбарлах шаардлагатай. “Хаан ор суув” гэдэг үгийг монголчууд сайн мэднэ. Хаан ор суув гэдэг нь хаан оршив гэсэн изгүр буюу хаан бий болов гэсэн утга. Хаан “ширээнд суув” гэдэг нь социализмын үед монголчууд “сесть на престол” гэсэн орос ухагдахууныг хүн хэлэнд буруу орчуулсны гай болно. Ширээнд сууна гэдэг нь утгын алдаатай өгүүлбэр. Учир нь ширээнд сууж болохгүй, ширээний ард сууна.
Уг өгүүлбэрийн бүтцийг орчин цагаар: “Цайны цаг Их хуралд болмогц дарга Занданшатар энэ мөчид хурал завсарлуулсым”. Ийм өгүүлбэрийн бүтцийг энэ өдгөө хүмүүс хэрэглэж байна.
Маловын хөрвүүлэг (Орос хэлтэй хүмүүсд зориулав):
Л.Болдын хөрвүүлэг:
Тэнгэр шиг тэнгэрт өршөөгдсөн (түүний заяагаар) төрсөн түрэгийн Билгэ (орч. цэцэн) хаан (би) энэ цаг (ийг эзлэн) (хаан ширээн)-д суув.
Логик алдаа 1
“Тэнгэр шиг тэнгэрт”-тэнгэр шиг биш тэнгэр хаана байна? Тэнгэр итдэг мал ахуйтан ингэж тэнгэрээр дайжигнахгүй.
Логикийн алдаа 2
Өршөөгдсөн гэдэг үгний үндэс өр үзийн дуудлага, ур-ор угын дуудлага. Амь өршөө гэдэг нь амь оршоо буюу амийг минь байлгаа ч гэсэн утга. Ийм үг уг өгүүлбэрт байхгүй.
Логикийн алдаа 3
... хаан ширээнд суув. Ийм үг эх өгүүлбэрт байхгүй. Ширээнд суухгүй ширээний ард сууна. Социализмын үед оросын “сесть на престол” гэдэг үгийг монгол руу хөрвүүлсэн ухагдахуун.
Өгүүлбэрийн алдаа 1
“...түрэгийн Билгэ хаан...” Яагаад Л.Болд эх сурвалж дээр
“түрэг Билгэ хаан” гэж байхад “түрэгийн Билгэ хаан” гэв. Энэ бол ноцтой үйл. Ийм үйл эх сурвалж сэрээж байгаа хүн хэзээ ч хийхгүй. Манай долоо хоног болгон гардаг нийтлэлд алдаа гарах ёсгүй ч алдаа гардаг. Долоо хоногийн нийтлэлийг 10 удаа шалгахад алдаа үгүй болно. Хадан бичгийн нэг үгийг мануус зуугаас дээш удаа нягтлана. Ийм алдаа гарах ёсгүй. Монголын нууц товчоонд “киан Есүхэй” гэдэг болохоос “кианы Есүхэй” гээн өгүүлдэггүй. Тэгэхээр Монголын хаад биш Монгол хаад гэх нь зөв. Л.Болд эх сурвалжтай ажилсангүй. Тэр С.Е.Маловыг хуулжээ. “Тюркский каган” гэдэг үгийг “түрэгийн хаан” гээн орчуулжээ. Эх сурвалж судлаач хүн эх сурвалж судлаачаа танин. Л.Болд эх сурвалж судлаач биш.
Өгүүлбэрийн алдаа 2
“Тэнгэрт өршөөгдсөн” гэхээр нь хэн, юугаар өршөөгдсөн биш хаана өршөөгдсөн тухай өгүүлж байна. Тэнгэрт-хаана? Оршихын тийн ялгал. Хаан өөрөө тэнгэрт биш газарт байсан. Ийм синтаксын алдаа эхэс хийж байсангүй.
Уг өгүүлбэрийг мэргэжлийн түвшинд, дэлхийн стандартаар үсэг шилжилт (transliteration), өгүүлбэр шилжилтийг (transcription) доор хийв.
Үсэг шилжилт: (доогуур зураастай нь угын дуудлага, доогуур зураасгүй нь үзийн дуудлага)
Тңритг: тңридэ: болмц :түрг: Билгэ: кгн: буөдгө: улртм:
Бичиг шилжилт:
Тэнгри цаг тэнгридэ болмогц Түрг Билгэ каган бу өдгөө ул урсым.
Тэмдэглэл:
1. Тэнгэр: нэр үг. Тэнгэр.
2. Таг: нэр, үг нэрлэх, цаг гэсэн утга Т Ц зармин.
3. Тэнгэрдээ – Орших, дээ- нөхцөл
4. Болмц: бол үйл үг, мц – дагвар, Өнгөрсөн цаг. Орчин цагийн монгол хэлэнд болмогц гээн жийргэвч г –тэй “могц” хэрэглэнэ. “Би түүнийг 5 нас хүрмэгц дугуй авч өгсөн” гэх мэт. Бэлтгэх нөхцөл үйл
5. Түрг: төр улсын нэр.
6. Билгэ: хааны нэр, ухаан, мэдлэг.
7. Каган: каан буюу хаан. Г- жийргэвч.
8. Бу: энэ гэсэн утга. Монгол хэлэнд Б М зармин. Бу му гээн дуудагдана. Монголчууд “мөн” гэж бичдэгч өгүүлэхээр “мөө” гэнэ.
Буюу гэдэг изгүрийн задаргаа бу юу, энэ юу гэсэн утга.
9. Өдгөө: үзийн дуудлага, одоогоо угын дуудлага.
10. Улуртм: изгүр. Нэр үг, үйл үг хамтарсан изгүр. Нэр үйлийн изгүр, өнгөрсөн цаг. Ул – нэр үг. Ул гэдэг нь юуны өмнө ул суурийн ул болно ДЛ (Диван Лугат). Улс төрийн хэллэгт ул гэдэг нь төр, хууль гэсэн утга болно. “Ул” ганц тоо “улс” олон тоо байж болох. Ур – үйл үг, бүтээх гэсэн утга ДЛ. Улур гэдэг нь төрийн тогтсон хэллэг буюу ухагдахуунч: 1. ул бүтээх 2. төр хуулий бий болгох 3. улс төвхнүүлжээ гэсэн утгаар уг бичигт оржээ. Энэ изгүр бусад бичээсэнд арвин байна. “.
Тм – дагвар, өнгөрсөн цаг. Т С зармин. МНТ “см”
Өнөө хэргэлж буй үгс: Тэнгэр, цаг, Тэнгэрдээ, түрг, Билгэ, хаан, бу, өдгөө, ул, ур. Энэ өдгөө халх хүнд мэдэхгүй үгс уг өгүүлбэрт ганц ч байхгүй байна. Уг өгүүлбэрийн бүтцийг энэ өдгөө халхууд хэргэлсээр байна.
Л.Болд хаанаас “шиг, өршөөгдсөн, төрсөн, цагийг эзлэн, ширээнд, суув” эдгээр үсгийг гаргаж ирэв? Уг өгүүлбэрт ийм үгс огт алга.
Өгүүлбэр 2
Уг өгүүлбэрийн агуулга нь: “Зовийг (хадан дээр бичсэн) минь тохтой сэдэл: ул хамт байгуулсан янагууд минь, уугуулууд минь, ул барих угшм, овогтонм”. Уг өгүүлбэрт Билгэ хаан хадан дээр бичсэн зовиурыг минь эхэлж ойндоо тогтоо, дараа нь сэтгэ гэж ээ. Уг үгийг улсаа хамт байгуулсан янагуудад, уугуулуудад (залуусд) улсыг барих угшдаа, овогтондоо хандажээ.
С.Е.Маловын хөрвүүлэг:
Маловын Логик алдаа 1
“Үгийг минь дуустал сонсоцгоогтун”-хадан дээр сийлсэн бичээсээс дуу гарахгүй учир хадыг сонсож болохгүй. Тухайн үед мөнх чанга яригч гэж байсангүй, одоо ч байхгүй болов уу. Энэ бол логикын том алдаа.
Маловын Логик алдаа 2
Хэрэв Маловынхаар Билгэ хааныг дагаж буй бага төрлүүд, залуус, холбоотон овгууд, үндэстэнд зориулсан бол ийм том хадан хөшөө босгох шаардлага байсангүй. Түүнийг дагаж буй дээрхи итгээдүүд Билгэ хааны үед бүгд амьд сэрүүн байсан тул, хэрэв зөвхөн тэдэндээ зориулах байсан бол их хуралдай хийхэд, цаасан бичиг барлахад хангалттай байв. Уг бичээсийг ирээдүйд эрх барих угш, овогтонд зориулжээ. Үүнд манай өнөөгийн удирдлагууд ч орно. Малов “ул барих (ирээдүй цагт буй үйл үг) угш, овогтон” гэдэг үгийг тайлж чадсангүй. Энд Билгэ хаан түрэг овогтон гэж өгүүлсэнгүй, овогтон гэж өгүүлсэн нь анхаарал татаж байна. Удахгүй тэдний дотроос төвийн уйгур овогтон төр барина гэдгийг тэр совингоороо мэдэж байсан болов уу.
Л.Болдын хөрвүүлэг:
Иймд үгийг минь дуустал сонсоцгоогтун! (Нэн тэргүүнд Гэнг.) [үйлсийг минь] уламжлах нэг овгийн эрхэм дүү нар минь, хөвгүүд минь, (дараагаар нь Гэнг) [нэгдсэн холбоодын] харьяат түмэн минь.
Л.Болдын логик алдаа 1
Иймд үгийг минь дуустал сонсоцгоогтун! Л.Болдоо хөшөө ярих уу? Чи Маловыг хуулжээ.
Л.Болдын логик алдаа 2
[үйлсийг минь] уламжлах нэг овгийн эрхэм дүү нар минь, хөвгүүд минь, (дараагаар нь Гэнг) нэгдсэн холбоодын харъяат түмэн минь.
Хааны үйлсийг зөвхөн хаан уламжлан. Хааны орыг түүний хүү, эсвэл ах болон инийх нь (эр дүүгийх нь) хүү залгамлана. Эдгээрийг угш гэнэ. Нэгдсэн холбоодын харьяат түмэн хааны үйлсийг уламжлахгүй.
Л.Болдын логик алдаа 3
[үйлсийг минь] уламжлах-гэж Л.Болд бичжээ. Ямар үйлсийн тухай өгүүлж байна Л.Болдоо? Манай эхсийн бичиг маш нарийн ухаанаар бичсэн гэдгийг чамд хэлье!
Л.Болдын логик алдаа 4
“Ул барих угш, овогтон” гэдэг ирээдүй цагт бичсэн үгсийг эх бичигтэй ажиллаагүй Л.Болд яаж сэрээж чадах билээ?
1. Сабмань: нэр үг. Орон нутгын аялгаар Саб Заб нэг болно. Өдгөө монголчууд “саваагүй” гэдэг нь “өөрийн бодолгүй” гэсэн утга. Сав – зов болох тухай. А – О заримдаг тохиолдол маш ховор. Хар – хор нэг үг гэдэг нь доторхой. Нүдний хор арилав – нүдний хараа арилав, нэг хором – нэг харах, хорчин овог – харах овог гэх мэт. Мянган жилийн өмнөх Диван Лугатад хар гэдэг үйл үгийг хор гээн бичжээ. Мөн сохор хүнийг хараагүй, өндөрт утаа тавин сэргийлэн газрыг харгуй гэжээ. Хар хор мянган жилийн өмнө өнөөдрийн монгол хэл шиг зэрэгцэн хэргэлж байжээ. Зов гэдэг нь өдгөө анхны утгаа бүрэн гээгээгүй байна. Чи зовлон ойлгохгүй, зовлон тоочих гэх мэт. Зов гэдэг нь ганц үг ч биш, ганц өгүүлбэр ч биш харин цогц ухаан болно. Мань хамаатуулах төлөөний үг.
2. Төхти: сонверб, үзийн дуудлага. Тохто угын дуудлага. Өдгөө монголчууд ой тогтоолд сайн гэж өгүүлнэ.
3. Сэдгэл: үйл үг. Сэдг – нэр үг. Орчин цагийн монгол хэлээр сэтэг. Л – үйл үг үүсгэгч.
4. Ул уяа: изгүр, хоёр нэр үг оржээ, ул – тайлбарласан, уяа – нийлэх зангидах гэсэн утга. Ул нийлсэн, улсаа хамт байгуулсан гэсэн утга болно. Энэ өдгөө халхууд уялдаа холбоо гэдэг нь нийлж холбогдоно гэсэн утга болно.
5. Янагунм: нэр үг, олон тоо, янагу-XIII зууны монгол хэлээр “санаа нэгтэн” өдгөө монгол хэлээр утга даялсан үг. Н дагвар, олон тоо. М-төлөөний үг, харъалах. Аран ард олон тоонд байгаа ижил утгатай үг. Энэ өдгөө эрт дээр үеэс ирсэн “янаглан хорлох” гэсэн утгыг монголчууд жоохон, жоохноор хорлох гэж тал ойлгодог. Янаглан хорлон гэдэг нь дотны хүн нь болж байгаад хорлон гэсэн аюултай утга. Аливаа улсад том албан тушаал авч байгаад уг улсыг хорлохыг хэлнэ. Сайд болж байгаад хорлох, академич болж байгаад хорлох, төрийн шагнал авч байгаад хорлохыг янаглан хорлоно гэнэ. ЗХУын эрүүгийн хуулинд янаглан хорлохыг “вредительство” гэнэ.
6. Угулнм: нэр үг. Угул – өдгөө уугуул. Багачууд гэсэн утга. Өдгөө нутгын уугуул гээн өгүүлнэ. Үгийн утга агшив. Н-дагвар, олон тоо. М-төлөөний үг, харъяалах.\
7. Бэрги: бэр – үйл үг, үзийн дуудлага, ирээдүй цаг. Бари угын дуудлага. ги - дагвар, ирээдүй цаг. Өдгөө монголчууд “барих” гээн өгүүлнэ.
8. Угшм: нэр үг, олон тоо.. М – төлөөний үг харъалах. Угш гэдэг нь ах дүү хаадын хүүд болно. Тэд ээлжлэн төр барьдаг байжээ.
9. Боднм: нэр үг, олон тоо, угын дуудлага. Бод-өдгөө монголчууд VI зууны Хүйс толгойн бичигт Боди гээн ганц тоо, харъалахын тийн ялгалаар оржээ. Бод-богд жийргэвч гэтэй нэг үг. Бодн нь овогтон гэсэн үг болно. Н-дагавар, олон тоо. М – төлөөний үг, харъяалах.
Монголчуудын мэдэх үгс: сав-зов, тохтоо, сэд, ул, уяа, янаг, уугуул, барих, угш, овогтон. Энэ өдгөө халх хүнд мэдэхгүй үгс уг өгүүлбэрт ганц ч байхгүй байна. Уг өгүүлбэрийн бүтцийг энэ өдгөө халхууд хэргэлсээр байна.
Л.Болд хаанаас “иймд, үгийг минь, дуустал, сонсоцгоогтун, үйлсийг минь, уламжлах, нэг, овгийн, эрхэм, дүү нар минь, хөвгүүд минь, нэгдсэн, холбоодын, харьяат түмэн минь” эдгээр үгийг гаргаж ирэв? Уг өгүүлбэрт ийм үгс огт алга.
Өгүүлбэрийн хэсэг 3
Уг өгүүлбэрийн агуулга нь: Бирэй Ашд Апат бэглэр, ойруй таргат, буйрук бэглэр. Ашд, Апат, Таргад, Буйрук нь овогтон болно.
Манай өвөг дээдэс зүгээр, мөн булангаар зүг чиг тодорхойлдог байжээ. Дөрвөн буланг доор зургаар үзүүлэв. Дөрвөн буланд ил, бирэй, хори, ойруу булан ордог байжээ.
С.Е.Маловын хөрвүүлэг
Ич талаас шад апын ахлагчид (тэргүүнд зогсох), солгой талаас тархан ба тушаалтангуудын ахлагчид...
С.Е.Маловын логик алдаа 1
Ич, солгой талууд хүний байршилаас болж солигдоно. Булан солигдохгүй. Хадан хөшөө унаж болно гэдгийг Билгэ хаан мэдэхийн дээдээр мэдэж байв. Тийм учир солгой ич гэдэг үгийг тэд эс хэрэглэв. Энэ бол С.Е.Маловын билгэ дуутуу байснаас гарсан алдаа.
Л.Болдын хөрвүүлэг: Баруун гарын шад-апат бэгүүд, зүүн гарын тарахд, буюрук бэгүүд.
Л.Болдын логик алдаа 1
“Баруун гар, зүүн” гар гэж хүн (монгол) хэлэнд хэргэлдэггүй. Ич гар, солгой гар гэж өгүүлдэг. Үндэснийхээ хэлийг мэдэхгүй үндэсний академич Л.Болд чамд уг үгний утгыг заая.
Солгой гэдэг нь үгний жийргэвч “Г”-г гээхээр соло буюу сулу гэсэн үг болно. Диван Лугатад
солгой гарыг сул алга гэжээ. Сул гэдэг нь чадал муутай гэсэн утга. Үнэхээр солгой гар бол сул гар болно. Хүн болон уйгур бичигт өнөөгийн У болон О нэг үсгээр илэрхийлэгдэнэ. Ич гар гэдэг нь ажилтай гар гэсэн утга, энэ тухай урьд өгүүлсэн. Диван Лугатаар гар гэдэг нь тохойноос урд хэсэг. Алга нь бугуйнаас урд хэсэг болно. Үсүнийх нь алгаар, Өтүгэнийх нь гараар өгүүлнэ.
Л.Болд оо, баруун гарыг орос руу хөрвүүлэхээр западная рука, англи руу хөрвүүлэхээр western hand болно. Ич гарыг орос руу хөрвүүлэхээр правая рука, англи руу хөрвүүлхээр right hand болно. Дараа дахин орчуулга хийхдээ үүнийг анхаарна уу! Эх сурвалжинд өнөөгийн “гар” гэдэг үг “гру” гэсэн булан заасан дагвараас гаралтай байна. Энэ үг
гру-грү гээн угын, үзийн дуудлагаар хадан бичигт байна. Танай+хру, америк+гру гээн энэ өдгөө өгүүлж байна. Монголын нууц товчоо, Судрын чуулганд зүүнгрү, баруунгру гэсэн утгаар орсныг Л.Болд шиг эх сурвалж худал судалдаг академич зүүн гар, баруун гар болгож эх хэлийг санайтай, санаагүй мөхөөж байна. Л.Болд чамд хэлэхэд манай эхэс хэзээ ч солгой, ич гараар зүг, булан тодорхойлж байсангүй.
Энэ өдгөө баруун гараа дагаад яв биш ич гараа дагаад яв, зүүн гарлуугаа дар биш, солгой гарлуугаа дар гээн хүн хэлээ зөв хэрэглэх үүрэг уншигч та бидэнд ногдож байна.
Үсэг шилжилт:
бирий: шдпитбглр: йирай: тркт: буйрук: бглр: утс… Токузугз: бглри: бодни: бусбмн: дгүти: сидгл: ктгди: тиңлэ:
Бичиг шилжилт:
Баруй ашд апит бэглэр ойруй таргат буйрук бэглэр утз... токусугс бэглэри бодны бу зоб ман дагути сэдгэл, акатагди тэнглэ.
Тэмдэглэл:
1. Бирий: тэмдэг нэр, үзийн дуудлага. Баруй: угын дуудлага. Өдгөө баруй буюу баруун. Киданы сүүл үеэр гэрийн үүд урагш харуулснаар зүг чиг 45 хэмээр эргэв. Баруй булан нь хуучин өмнө булан байжээ.
2. Ашд: нэр үг, олон тоо. Ашна ганц тоо. Аймгийн нэр.
3. Апит: нэр үг, олон тоо. Аймгийн нэр.
4. Бэглэр; нэр үг, үзийн дуудлага, олон тоо. Баг угын дуудлага. Өдгөө монголчууд багын дарга гэнэ. Лэр-дагвар, олон тоо.
5. Йирай: тэмдэг нэр, үзийн хэлбэр. Йоруй – ойруу, буюу ойруу булан болно. Өнөөгийн хойд зүг. Хойд зүг ойн зүг.
6. Таргат: нэр үг, аймгийн нэр.
7. Буйрук: нэр үг, аймгийн нэр. Өнөөгийн барук буюу барак болно.
Л.Болдын хийсэн байж болошгүй алдаа
Энэ удаа уншигч таныг залхаахгүй нь тулд уг өгүүлбэрийн зөвхөн утга дээр ярилцая.
Хоригру (өнөөгийн баруун зүг) үенчийг гэтлүүлж төмөр хаалганы нутаг сү (цэрэг) илгээсим.
Манай Үенч голын нэрийг Томсон, Радлов, Малов, Л.Болд нар “Сувдан” гол гэж тогтоов. Зөвхөн энэ тухай өгүүлэх болно.
Л.Болд: Хойшоо (-баруун)-гоо Сувдан гол гатлан Төмөр хаалга хүртэл цэрэглэв би. (Энэ өгүүлбэрт утгын алдаа их байгаа ч үүнийг энэ удаа орхиё)
С.Е.Малов:
Билгэ хааны су (цэрэг) илгээсэн зам.
Яагаад харийнхан манай үенч-ийг сувд болгов. Хадан бичигт үенч-ийн “йенчү” гээн бичжээ. Й-Ж заримдаг гэдгийг тэд мэдэх тул женчү гээн уншив. Диван Лугатад уг үг
Жинжу нь сувд болно. Жинжү нь 珍珠 (jinju) хан хэлнээс япон, солонгос, үсүни болон орос нутагт тарахсан үг болно. Театр гэдэг грек үг дэлхийд түгсэнтэй ижил болно.
Энэ өдгөө хасгууд сувдыг інжу, туркаар inci, орсоор жемчуг гээн өгүүлнэ. Зөвхөн халхууд сувд гээн өгүүлнэ. Эх сурвалж эс судалсан Л.Болд чамд сувд гэдэг үгний морфологийн задаргааг мань хийж үзүүлье!
Суй гэдэг нь аливаа эс урсах усыг хэлнэ. Уг бичээсэнд
суй гээн бичигджээ. Суй +д (орших) суйд буюу сувд гэдэг нь усанд гэсэн утга. Энэ өдгөө сав суулга гэдэг нь су (ус) байгаа сав гэсэн утга. Ус нь урсгал ус буюу, гол, мөрөн, горхийг өгүүлнэ. Хөвсгөл (хөб+сү+гөл) , увс (уб+сү) гэсэн хүн үгс болно. Л.Болд мэтийн эх сурвалж судалдаггүй, мэдлэггүй, “хэт мэдэгч” академич, докторуудаас болж уг үгсийг турк үгс гээн дэлхийд түгэв. Турк хэл нь угтаа маш бохирдсон хүн хэл болно. Стамбулын турк хэлнээс араб, перс болон бусад харь үгсийг нь хасахаар цөөхөн хүн үгс үлдэнэ. Үлдсэн бүх үгсийг нь энэ өдгөө халхууд хэрэглэж байна. Ийм л байндаа Л.Болдоо!
Үенч гол нь жинжү буюу сувдан гол мөн үү?
Үенч голд сувд тарьж байсан уу?
Сувд нь байгалийн болон таримал гээн хоёр хуваагдана. Сувдыг эрт дээр үеэс далай болон цэнгэг усанд тариалж байжээ, энэ өдгөө мөн хэвээрэй. Харин өвөлдөө хөлддөг голд хэзээ ч сувд тариалж байсангүй Л.Болдоо! Тэгэхээр Үенч голд сувд байсангүй, мөн байхгүй Л.Болдоо!
Л.Болд чамд үенч голын нэрийг юунаас үүдэлтэйг хэлье. Үен гэдэг амьтныг мэдэх үү? Үен:
Үен нь огтон, загас, мэлхийгээр хоололдог махчин амьтан. Үенч гол гэдэг нь үент (T Ч зармин) үен байдаг гол гэсэн утга. Ийм л байндаа Л.Болдоо!
Үенч гол:
Үенч голоос сувд түүсэн хүн байна уу?
Л.Болд юу хийчив?
Нэгт Л.Болд хүн бичгийг сэрээсэнгүй. Хоёрт Л.Болд С.Е.Маловыг хуулжээ. Тэрээр 77 сая гаруй Турк улсын иргэдэд уг бичээс халх, ойрдын дээдсийнх биш, Стамбулын турк та нарын эхсийн бичээс гэж Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич цолоор баталсныхаа хариуд ийм шагнал авав. Турк улс уг шагналыг Л.Болдод өгч байгаа боловч цаад санаа нь өөрсдийнхөө өвөг дээдсийг халхын нутагт байсан гэсэн гэрчилгээг өөрсдөдөө үлдээж буй үйл юм. Л.Болд хуйвалдаанд оролцов. Стамбулынханд Л.Болд уг бичгийн талаар мэдлэгтэй байна уу, үгүй байна уу огт чухал биш. Тэдэнд Монгол улсын академич гэдэг өндөр цол гуншин хэрэгтэй.
Л.Болдын академич цолыг монголчууд хураах ёстой. Эс тэгвээс юу болохыг таамаглая.
Өнөөгийн олон улсын байдлыг харахад янз бүрийн хувьсгал, хувьслын технологууд тодорж байна. Ийм нэг жишээгээр 40 жилийн дараа юу болохыг урьдчилан харцгаая!
Энэ өдгөө Л.Болдыг хадан бичээсийг уншиж чадахгүй гэдгийг ШУА-хан мэднэ. 40 жилийн дараа Л.Болдыг мэдэх хүмүүс үгүй болсон байх болов уу. Харийн төрийн санхүүжилттэй Л.Болдын нэрэмжит түүх, хэлний олимпиад жил бүр Монгол улсад зохион байгуулагдна. Харийн төрийн санхүүжилтэй Л.Болдын нэрэмжит оюутны тэтгэлэг бий болно. Маш олон хүүхэд уг тэтгэлийг хүртэнэ. Түүнээс олон, уг тэтгэлийг аваагүй, хүүхэд авах юм сан гээн гонсрох болно. Л.Болдын том хөшөө Улаанбаатарт бий болно. Л.Болдын нэрэмжит гудамж Стамбулд бий болно. 40 жилийн дотор Л.Болд Бямбын Ринченгээс хол давсан цуутан болно. Түүнийг Монгол улсын цорын ганц соён гэгээрүүлэгч гээн алдаршуулна. Манай үр хойчис хүний нутагт амьдарч байна гэсэн ойлголтыг далд ухамсартаа авсаар л байх болно. Стамбулын турк болон бусад турк хэлтэн улсууд халхуудыг манай өвөг дээдсийн нутагт оршиж байна гээд занах болно. Үүндээ улам итгэлтэй болж, улам мануусын үр хойчсийг занах болно. Энэ өдгөө Монгол улсад түм хол давсан хасаг ахан дүүстэйгээ халхууд эв найртай амьдарч байна. Харийн төр тэднийг халхуудын эсрэг турхирвал юу болох уу Л.Болдоо! Аливаа үндэстэнд өвөг дээдсийнхээ газар усыг эргүүлэн авах шиг том үйл байхгүй. Турк хүн болгон халхын нутаг туркын эх нутаг гэдэгт эргэлзэхгүй болсоор байх болно. Учир нь монголын хамгийн том академич Л.Болд үүнийг баталсан тул.
Янаглан хорлох
Янаглан хорлон гэдэг нь дотор нь орж, дотны хүн нь болж байгаад хорлохыг хэлнэ. Л.Болд нь Монгол Улсын ШУА-н Хэл зохиолын хүрээлэнгийн захиралаар ажиллаж байв. Энэ хүн монголын улсын хэлний салбарынхны дээд оргил ажлыг хашиж байв. Ийм хүний өөдөөс сөрөх хүн ШУА-д энэ өдгөө ганц ч байхгүй. Албан тушаал, цол хэргэм авч байж үндэсний ой санамжийн хорлох нь хамгийн үр дүнтэй хорлол. Ийм аргыг янаглан хорлох гэнэ. Энэ хүний цолыг авахгүй бол монголчууд бид үр хойчсийнхоо толгойг цустах болно. Ийм янаглан хорлогчид цөөнгүй байна. Турк төрд миний дээр бичсэн шиг хорон санаа байхгүй байж болно. Харин ийм санаа бидэнд заавал байх ёстой. Учир нь энэ бүхэн манай газар ус, мануусын хойчсийн ирээдүй. Л.Болд манай эхсийн хадан бичгээс Стамбулын туркуудад байхгүй, зөвхөн халхуудын энэ өдгөө хэргэлж буй “ураг”, “гүнж”, “үр” гэх мэтийн үгсийг олж харсан мөртлөө яагаад ийм үйл хийв?
Шившиг
Шившиг энэ үг Л.Болдод хамаарахгүй. Л.Болд уг үйлийг анхнаас нь бодож байж хийсэн хүн. Дахин хэлэхэд хэл, түүхийн салбар нь шинжлэх ухаан (science) биш нийгмийн ухаан. Өдгөө боловсролгүй нөхдүүд өөрсдийгөө хэлний (science) доктор, түүхийн (science) доктор гэдэг нь хариуцлагаас мултрах гэсэн арга. Л.Болд дэлхийн сая сая турк хүний толгойг, Монголын ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн судлаачдын толгойг эргүүлчээд “би шинжлэх ухааны хүн, миний шинжлэх ухааны бүтээл буруу байжээ” гээн өчих болж байна уу?
Шившиг Л.Болдод биш монголчууд мануусын сэтгэхүйд байна. Өөрийн эх хэлээ харийн докторуудаар заалгадаг улс монголчуудаас өөр энэ ертөнцөд хаана байна. Харийн докторын ажлыг хүн монгол хэлрүү хөрвүүлэн өөрийнх гэж зарладаг богино ухаантан монголоос өөр хаана байна. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсийг харийнх гэдэг улс манайхаас өөр хаана байна. Өөрийн нутаг дээр байгаа чулуун бичээсийг харийн багшаар судлуулчихаад, судалсан багшийнхаа хамгийн үнэнч шавь болохын тулд хоорондоо уралддаг судлаачид манайхаас өөр хаана байна. Энэ бүхэн мануусын шившиг биш гэж үү? Өвөг дээдсийнхээ өндөр соёлыг уландаа гишгэдэг нэгэн монголоос өөр хаана байна? Л.Болд жич биш өнөөгийн түгээмэл төрх юм биш үү? Л.Болд шившиг гэдэг үгний утга учрыг билирхээ больсон нэгэн болов уу. Ийм чадалгүй академичтай байна гэдэг нь, үндэсний хэлээ мэдэхгүй үндэсний академичтай байна гэдэг нь Л.Болдын шившиг огт биш, монголчууд мануусын шившиг мөнөөс мөн. Газар усандаа хайргүй шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэнтэй болсон нь Л.Болдынх биш мануусын шившиг. Үр хойчсийн маань толгойг цустах ажил хийсэн хүн мануусын дотор байна гэдэг нь мануусын шившиг биш гэж үү? Үүнийг хоёр хөршийн эрдэмтэд харж байгаа. Хоёр хөршийнхөө өмнө шившиг болмооргүй байна. Мануус өөрсдийгөө ямар байгааг мэдвэл ямар болохоо харж чадна. Эзэн хичээвэл зая хичээнэ.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн
Fb: Sergelen International Expedition