Нийтлэл 68
Хүн хэлний хамгийн гол онцлог нь түүний хос сувагт оршино. Монгол хэл гэж байхгүй, манай үндсэн хэл нь хүн хэл болох тухай 68 дахь нийтлэлээр өгүүлсэн болно. Хүн хэл нь 5000 орчим жилийн түүхтэй мал ахуйтны ижилсэн нэгдсэн хэл болох тухай уншигч таньд мөн өгүүлсэн болно. Мал ахуйтны хэл соёлын төв нь энэ 5000 жилийн хугацаанд Өтүгэн байсаар ирэв. Өтүгэн нь Үсүнь (Өрнө ху), Улаан хадны (Дунху буюу Дорно ху) нутгаас үлүг их мал, хүн амтай үеийн үед байжээ. Иймээс Өтүгэн нь мал ахуйтны нийслэл, хэл соёлын төв үеийн үед байжээ.
Өтүгэнээс 40 километрийн радиусд орших сумдын малын тоог 2014 оны мал тооллогын дүнгээр харцгаая:
Өтүгэнээс 40 км эргэн тойронд 244 000 малтай Хотонд, 238 234 малтай Хархорин, 198 777 малтай Хужирт, 187404 малтай Бат-Өлзий сумууд оршино. Тэд 8 мянган км² газар нутагт нийт 868 000 толгой малтай байна. 2014 оны мал толлогоор 55 мянган км² газартай, 4 293 216 толгой малтай Архангай аймаг өнгөлөв. Өтүгэний нэг км² 100 толгой мал, Архангай аймгийн дундаж нэг км² 78 толгой мал 2014 оны мал тооллогын дүнгээр (ангилхад 2014 оны мал тооллого хялбар байв, 2018 оны мал тооллогын дүн чанарын ялгаа байхгүй байв) ногдож байна. Архангай аймаг зөвхөн малынхаа тоогоор бус малынхаа чанараар бусдыг тэргүүлдэг. Архангай аймаг нь адуу, үхэр, хониор бусад аймгийг жигд тэргүүлсээр ирэв. Өтүгэн мөн адил. Өтүгэн нь өнөөгийн Хангай нурууны тархи болно. Өтүгэн нь хуучны Хангай хайрхан уул болно. Өтүгэн нь жижиг утгаар Ар Өвөр Хангай болно, томсгосон утгаар Туул, Орхон, Сэлэнгэ, Хануй, Хүнүй голын сав нутаг болно. Өтүгэн нь түүхэн утгаар бүх мал ахуйтны төр, хэл соёлын төв болно.
Үеэс үед Өтүгэн нь төрийн нийслэл байжээ
Өтүгэний орой нь Архангай аймгийн Хотонт сумын газар усанд оршино. Хүн, Ру ру, Түрэг, Уйгур, Их монгол төрийн нийслэл Өтүгэнд оршиж байв. Бүх төрийн хэллэг Өтүгэнийх болно. Өтүгэний тухай дэлгэр нийтлэл уншигч таньд хожим түүхийн нийтлэлээр хүргэх болно.
Хос сувгын хэл 5000 жилийн эртнээс үүсжээ.
Түрэг төрийн Гол тэгин, Билгэ хаан хоёрын энгэр дэнж дэх хоёр хадан бичээсийг Өтүгэнийг оройг харуулан тогтоожээ. Уйгур Бугу хааны бичээс нь Өтүгэнийг оройг өмнө талаараа эгц харуулан барьсан Орд Балыг хотод байжээ. Эхсийн хадан бичээсүүдийг Хос сувгын тухай мэдлэггүй нэгэн нь сэрээж эс чадна гэдгийг, эс сэрээсэн гэдгийг судлаач мань батлав. Хос суваг Өтүгэнд яаж үүссэн гэдгийг энэ өдгөө уншигч таньд тайлбарлах нэг ч хүн үгүй болов уу. Харин хэлд орж буй 2-5 насных нь бүгд хос сувгаар өгүүлж байна. Учир нь манай хэлний системд байна. Нэгдүгээр ангид ороод багачуудын маань хэлэн дэх хос сувгийг дамдинсүрэнчид эвддэг.
Хос суваг гэдэг маань угын сувгаар эхэлж дуудаж буй үг, изгүр (холбоо үгс) угын сувгаар дуудагдан төгсдөг. Үзийн сувгаар эхэлж дуудаж буй нь үзийн сувгаар дуудагдан төгсдөг. Жишээ нь нэг гэдэг тооны нэр нь үзийн дуудлага. Хоёр гэдэг тооны нэр нь угын дуудлага. Нэгдүгээр гэж дуудахаас нэгдугаар гээн дуудахгүй. Мөн хоёрдугаар гээн дуудахаас хоёрдүгээр гээн дуудахгүй. Үүнтэй ижил “угын”гэж дуудан бичихээс “угийн” гээн өнөөдрийх шиг дуудан бичихгүй.
Мал ахуйтны үгс хос сувгаар ингэж дуудагдана: Баг-бэг, дугаар-дүгээр, гатлах-гэтлэх, ураг-өрөг (өрх), дахь-дэх, он-онь, гол-гөл, галбар-гэлбэр (хэлбэр), зуд-зүд буюу зутрах-зүдрэх, гур-гүр буюу гурах (хурах)-гүрэх, тэнгэр-тангар, йагш (ягш)-йигэс (ийгэс), ар-эр буюу ард (олон тоо) эрс, манай-миний, сахал-сэкэл, жажаг-цэцэг гэх мэт тоо томшгүй үгс байна. Энэ өдгөө Үсүнийхэн угаар үзээр өгүүлж байгаа ч нэг үг хоёр сувгаар өгүүлэх нь тэнд үгүй болжээ. Өтүгэнийхэнд нэг үг хос сувгаар өгүүлэгдэж байна. Хадан бичээсэнд ийм байна, Диван Лугатад ийм байна, Монголын нууц товчоонд ийм байна, энэ өдгөө халхууд мөн ингэж өгүүлж байна. Хос суваг бол мал ахуйтны хэлний мөн чанар болно. Хос сувгын тухай Хүн хэлний сургалтандаа Сэргэлэн Интернашионал Экспедишион ТББ дэлгэр зааж байна.
Мал ахуйтны хэл дэхь зүй тогтол
Өнөөгийн монголчуудад зүй тогтол гэдэг үгийг зарчим гээн хэлхэд тэд шууд билирнэ. Монголын нууц товчоонд зарчим гэдэг үг “цар жим” буюу тал талруу замтай (цар хүрээтэй, өргөн боломж) гэсэн утгаар тайлбарлагдав. Иймд мануус уг үгийг зүй тогтол (зөв цогцол) гээн хэргэлж байна. Мянган гурван зуун жилийн өмнөх эх сурвалж буй маньд өнөөгийн хэлний буруу зөрүү нүдэнд илт байна. Зөв нь зүй тогтол биш зүй тогт буюу зөв цогц болно. Учир нь тогтол-цогцол нь үйл үг болно. Энэ тухай, энэ удаа өгүүлэхээ зогсоож үндсэн сэдвээ барьцгаая.
Хэрэв алга дарам газарт манай эхэс үеийн үед оршиж байсан бол хэлний зүй тогтол гэж эс байх байв. Уртаашаа 6000 км, өргөөшөө 2500 км газар усанд хүн хэлээр тэд өгүүлэх учир, хэлний зүй тогтол бий болов. Уг газар нутагт байгаа орон нутгын аялаг хоорондын зөрүү нь замбраагүй, хоорондоо холбоогүй зүйл биш, зүй тогтол гэдгийг хэлье. Арваад жилийн өмнө мань онгоцонд нэгэн турк хүнтэй зэрэгцэн сууж таарав. Тэр тэмээг “тэвэ” гэдэг гээн өгүүлэв. Маньд манайхтай төстэй юмшиг, үгүй ч юмшиг санагдав. Үнэндээ нэг үгний хоёр аялаг байжээ гэдгий энэ өдгөө ухаарж буй мань та бүхэндээ учрыг нь тайлбарлая.
Зүй тогтол 1: М-Б зармин: Бич-мич, болор-молор, хав-хам, тэбэ-тэмэ (тэмээ), бинга-минга (мянга), гоби (говь)-гом, баатар-маадыр (Тува), бангу (байнга)-мөнгү (мөнх), бин-мин (миний), буруу-муруу (муруй), бу (яв буу?)-му (яв му буюу явахын муу?), бо’ол (буу ул буюу муу ул-муу хүн)-му’ул (муу ул-муу хүн), буян-муян, хавсар-хамтар гэх мэт тоо томшгүй үгс байна.
Диван Лугатаар зармин гэдэг нь тал нь гэсэн утга. Тал нь М, тал нь Б-гээр дуудаж байна гэсэн утга болно.
Зүй тогтол 2: Т-З зармин (З-гээр Ш,Ч,Ж,Ц,С гэх мэт бүх шуугих гийгүүлэгчийг төлөөлүүлэв. Орон нутаг хоорондын аялгын зөрүүнд шуугих эгшгийн зөрүү хамгийн их)
Тогт-цогц, өвд (өвдөөд) –өвс (өвсөөд), эрс-ард, авдагаа (авдаг)-авжаагаа, гутар-гуцар (МНТ), адил-ижил, үүдэл-үүсэл, цохи
Зүй тогтол 3: Й-З зармин (З-гээр Ш,Ч,Ж,Ц,С гэх мэт бүх шуугих гийгүүлэгчийг төлөөлүүлэв. Орон нутаг хоорондын аялгын зөрүүнд шуугих эгшгийн зөрүү хамгийн их)
Жил-йил, зул-йул, зүрх-йураг, зах-йаг, йагш-жагс, дэлэн-йилэн, зарим-йарим.
Зүй тогтол 4: жийргэв Г (жийргэвч Г нь урт эгшгийг богино болгох үүрэгтэй)
туул-тугл, сэрээсэн-сэргээсэн, шан-шагн, шар-шагир (сигир-үзийн дуудлага), уул-агула-гул гэх мэт.
Бусад зүй тогтлыг хожим өгүүлье.
Манай монгол хэлнийхэнд хэлний мэдлэг алга
Хоёр жилийн өмнө МУИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн захирал М.Баярсайхантай оройны хоол идэнгээ танилцаж өөрийн судалж буй хадан бичгийн талаар танилцуулах гэв. Миний анх бодол бол М.Баярсайхан баярлан хүлээн авна гэдэг хүлээлттэй байв. М.Баярсайхан үгний гарал үүслийн тухай үндэслэлгүй, судалгаагүй зүйл өгүүлж эхлэв. Мань уг эрийн үгийг зогсоож бичин тайлбарлав. Яриа нийлэхээ болив. Хамгийн сүүлд толь бичиг гэдгийн толь юу гэсэн үг вэ гээн асуухад, мань эр алгаа дэлгэн цонхруу харуулан гэрэл ойлгож үзүүлэв. Уг үг нь Түрэг, Уйгур төрийн хадан бичээс, Их монгол улсын Монголын нууц товчоонд байхад, эх сурвалж судлах захиргаа төрийн боломжинд буй захирал М.Баярсайханы амнаас ийм үг гарахад миний дур гутав. Яг энэ мөчид монгол хэлээ зааж байгаа нь хэлнийхээ мөн чанарыг гээв гэдгийг мань гүн билирэв. Манай хэлнийхэн өөрийн хэлний мөн чанар, зүй тогтолыг эс мэдэх тул тэд өрөвдөлтэй байдалд байна. Шууд хэлэхэд тэд мухардажээ.
Монгол хэлнийхнээс маньд хамгийн тоогдсон нь ардын багш Ц.Өнөрбаян гуай. Өнөрбаян гуай МУБИС дээр маньд лекц унших боломжийг гаргаж өгөв. Тэр эр маниусын эртний эх сурвалж судлалыг дэмждэг ч, орчин цагийн монгол хэлтэй бүү холь гээн маниусаас хүсдэг нэгэн нь. Орчин цагийн хэлний мухардалыг зөвхөн эхсийн эх сурвалж гаргана гээн мань Өнөрбаян гуайд өгүүлнэ. Хэлний хөгжил гэж өнөөдөр монгол хэлний багш судлаачид өгүүлэх дуртай. Орчин цагийн монгол хэлний хөгжил гэдэг ухагдахуун буруу бөгөөд хортой. Тээвэрийн хөгжил гэж байна. Үхэр тэрэг, далбаат онгоц, машин, галт тэрэг, онгоц, пуужин гэх мэт. Харилцаа холбоо болон бусад салбарт ийм хөгжил байна. Нийгэм хөгжихийн хэрээр тухайн хэлний толь (үгсийн сан) баяжна. Үгсийн сан баяжихаас уг хэлний мөн чанар, зүй тогтол өөрчлөгдөхгүй, улмаар хэл хөгжинө гэдэг ухагдахуун байхгүй. Хэл нь өөрөө органик тул хэлийг ургамалтай зүйрлүүлж болно. Үндэс сайтай ургамал сайн ургана. Үндэс сайтай хэл нь даац сайтай байна. Үндсээр нь тасалхаар хэл, ургамал мөхнө. Манай хэл 5000 жилийн хөрсрүүгээ сайн сууж өгч байж мануусын хүн хэлний даац сайжирна. Хэлний хөгжил гэдэг нь зохиомол ухагдахуун бөгөөд уг ухагдахуунаар хэлнийхэн Монголын нууц товчоо, Түрэг, Уйгурын хадны бичээс болон бусад эхсийн түүхэн эх сурвалжуудыг тайлж чадахгүй байдлаа хаацаалж байна. Шууд хэлэхэд манай хэлнийхэн хэлнийнхээ үндсийг огт мэдэхгүй байна. Үүнээс болж манай хэл мөхлийн ирмэгт ирэв.
Монгол улсын хэлний салбарынхан нойрноосоо сэрж эх сурвалжаа судлаарай! Бүрэн эрхт, анги тогтнолт Монгол улс өөрсдийнхөө 5000 жилийн түүхтэй хэлийг 80-н жил буруу явж буй хэлний салбарынхны дотоод амбицаас (буруугаа хүлээхгүй байдлаас) болж булшлах уу? Салбарын эрх ашигаас болж үндэсний эрх ашиг хохирох уу?
Манай хүн хэл нь зөвхөн Монгол улсын гурван сая гаруй хүний хэл биш нийт мал ахуйтны түүхэн төв хэл болно. Ийм агуу хэлийг өөрсдийн чадваргүйгээс болж булшлах нь хүмүүн төрлөхтний түүхэнд байж болошгүй гэмт хэрэг болно.
Эх сурвалжаа дээдэлье!
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн