Нийтлэл 67
Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ мал ахуйтны хэлний түхай цуврал нийтлэл хүргэх болно. Түүхийн нийтлэлээ хэсэг завсарлуулж нэн эртний түүх, мал ахуйтны үүслээс эхлэн хийсэн судалгааг таньд ирэх есөн сараас хүргэх болно. Түүх хэл хоорондоо хүйн холбоотой тул нэгийг нь нөгөөгөөс нь салгах боломжгүй, нэгийг нь нөгөөгөөр нь тайлбарлана.
Монголын нууц товчоо энэ өдгөөгөөс 700 гаруй жилийн эрт урьд, Түрэг, Уйгур төрийн бичээс 1300 гаруй жилийн эрт урьд бичигджээ. Мануус өөрийн хэлээ мянга гаруй жилээр хэмжиж чадаж байна. Мянга гаруй жилээр хэмжиж, мянга мянган жилээр өөрийн хэлний үүсэл, бүрдлийг энэ өдгөө ёрлох (тааварлан тайлбарлах) боломж нээгдэв. Ингээд мал ахуйтны хүн хэлний тухай ёрлоё. Ёрого гэдэг үг Диван Лугатад
ингэж тайлбарлав. Ёрох угын дуудлага, ерөх (ерөөх) үзийн дуудлага.
Хэл ба нийгмийн хэвшил
Манай хэлний түүхэнд хамтрал хэвшил (ан агнуур, жимс, ургамал цуглуулагч), мал аж ахуйн хэвшил чухал үүрэг гүйцэтгэжээ. Ингээд уг хоёр нийгмийн хэвшлийн тухай өгүүлье.
Хамтрал хэвшил
Хамтрал хэвшлийн тухай ойлголтыг Шивэй нарын амьдралын тухай 437 онд Лүй Бяо-гийн эмхэтгэсэн Вэй улсын номноос, НТ 636 онд дуусган тушаасан Сүй улсын бичгээс, X зуунд дуусгасан Хуучин Тан төрийн бичгээс нилээн дэлгэр мэдээлэлтэй болсон билээ. Шивэйгийн аж амьдрал нь хамтрал хэвшлийн дээд хэлбэр байжээ. Учир нь тэд цөөхөн тооны адуу, үхэртэй түүнийгээ өвөлдөө тэжээж байв. Тэр үед Өтүгэнд мал аж ахуй үүсээд олон мянган жил болжээ. Адуу үхэргүй хамтрал хэвшил нь 5000 жилийн өмнө байжээ. 5000 жилийн өмнө хамтрал хэвшил ямар байсан тухай дүр зургийг сэргээе.
“Улсын газар нь нойтон. Хэл нь Ки мо ши, Кидан, Дуй мо луй улустай адил. Амуй (шар будай) элбэг. Зөвхөн гахай загасаар хооллоно. Зун болбоос хотонд сууна. Өвөл болбоос ус өвс дагана. Булганы арьс элбэгтэй. Эрс гэзгээ бооно. Ясан нум сум хэрэглэнэ. Тэдний сум их урт байдаг. Тэдний улус нь хулгай зэлгэй багатай төлнө. Эр, эм гээд саарал бугын арьсаар хөнжил гудас хийнэ. Матигар эдээр архи нэрнэ. Аав ээж нь нас барваас гурван жил уйлна. Ясыг нь ой модон дээр тавина. У динг-ийн 2 оны 4 сард Жан Яан доу фэ-йг элчлүүлэн газар нутгийнхаа юм барив”. Вэй улсын бичиг.
“Газар нь тарчиг, хүйтэн, зун болохоор баруун хойшоо Дай бо, Циан дуй гэх хоёр ууланд нүүж хүрнэ. Өвс мод ихтэй, араатан гөрөөс элбэг ялаа шумуул бас их, хүмүүс нь урц барьж суух бөгөөд түүний (ялаа шумуулын) хороос зайлдаг. Яваандаа 25 аймаг болсон. Аймаг бүрт Үы мо фү ман чу бий. Ахлагч болно. Нас барсаны дараа үр хүүхэд нь залгамжилна, үр хүү үгүй нь болбоос ухаантай баатар хүнийг сонсгож суулгана. Тэдний зашил: эрс нь бүгдээрээ үсээ гүрнэ, эмс нь үсээ бөөгнүүлэн богтлон. Гол гаталваас гутлаа тайлна, салыг арьсаар бүрээд завь болгоно. Цин сэ гү модоор сууц болгоно. Дээр нь Цу чү-гээр хучна. Нүүвээс ачаад явна. Гахайн арьсаар дэвсгэр хийж, мод сүлжээд гудас болгоно, эмс бүгд өвдөгөө тэвэрч сууна. Цаг агаар нь ихэнхдээ хүйтэн. Тариалангийн хураалт гэж маш хомс. Гэрлэж хуримлах ёс нь хоёр айл хоорондоо зөвшөөрөөд хүргэний талын зууч эмэгтэйнд очно. Тэгээд гэртээ харина. Хөл хүнд болсны дараа гэрт нь хүргэж өгнө. Эм хүн гэрлэхгүй нь бэлэвсэн эмтэй хамт амьдарч болохгүй гэнэ. Аймагийн хамтын том урц бий. Хүн үхбээс түүний дээр тавина. З жил гашуудаж сууна. Жилдээ 4 удаа уйлна. Тэдний улсад төмөр байдаггүй, булга элбэг.
Өмнөд Ши вэй-гээс хойшоо 11 өдөр явбаас хойд Ши вэй-д хүрнэ. 9 аймагт хуваагдана. Ту хэ уулыг тойроод сууна. Тэдний аймгийн захирагч түшмэлийг Ци үинг мо хе чуо гэж нэрлэнэ. Нэг аймагт 3 мо хе чуо байна. Цаг агаар нь их хүйтэн.... Өвөлдөө ууланд орж шавар нүхэнд сууна. Мал агуурс нь ихэнхи нь хөлдөж үхнэ. Хүдэр булга элбэг, агнаж гөрөөлхөөр адал болгоно. Махаар нь хооллож, арьсаар нь хувцас хийнэ. Мөс ухаж уснаас загас, мэлхийг агнана. Газарт нь цас их овоорно. Унаж гэмтэхээс болгоомжлон мод хөлгөлөн (хөлөндөө өргөн модон ул углана) явна. Заншил нь бүгдээрэй булга агнахаар ажил болгоно, үнэг элбэг бол хамгийн сайн ан. Ахиад хойшоо 1000 ли явбаас Бо Шивэйд хүрнэ, Ху бу уу-ийг тойрон сууна. Хойд Шивэйгээс хүн амаар их, хэдэн аймаг байгааг мэдсэн хүн үгүй. Хус модны үүсээр сууц барина. Бусад нь хойд Шивэй тэй адил. Голын нэрээр аймагийг нь нэрлэсэн болно. Өвлийн сард нүхэнд сууж, билигийн улирал (өвлийн хатуу) хатууг туулна. Ахиад хойшоо хэдэн мянган ли явбаас Их Ши вэй-д хүрнэ. Зам харгуй нь аюул бэрхшээлтэй. Үг хэл нь нэвтрэхгүй. Булга болон саарал хэрэм их байна. Хойд Ши вэй цаг цагт элч явуулан бэлэг барьна. Тэнд хүрсэн хүн байхгүй. Сүй төрийн бичиг.
“Ши вэй хэмээгч Киданы өөр удам ажээ. Тэдний улсад эзэн гэж үгүй. Их ахлагч гээд арван долоон хүн бий. Бүгдийг нь Мо хэ фу хэмээн нэрлэнэ. Үе уламжлан захирна. Цэргийн зэвсэг нь эвэр нум, яргай сум бий. Харвахдаа маш сайн. Хааяа цугларч гөрөөлж авлана. Дуусахаар таран одно. Тэдний хүн ард цэрэг дайчдад алба татвар байхгүй. Бага урц бариад дээгүүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ. Мод хусаж анжис болгоно. Төмөр хошуу тавихгүй, хүн чирээд тариална. Зундаа будан бороо ихтэй. Өвөл нь цаc шуурга ихтэй. Нохой гахай элбэг тэжээнэ. Хашаалж тэжээж алж иднэ. Арьсаар нь нэхий хийж, эр эмгүй хувцас хийж өмсөнө. Гэзгээ сул тавьж, зүүнш хандсан энгэртэй байдаг. Тэдний баян хүний эд хогшил нь таван өнгийн элдэв сувд болно. Хуримлаж гэрлэхийн ёс нь эрэгтэй нь урьдаар эмэгтэйн гэрт очно. Гурван жил хүчээ өргөнө. Гэрлэх цаг болоход эхнэрээ богтлож авна. Хүч өргөсөн хугацаа нь гүйцэхэд хадам нь эд хогшлыг нь хувааж өгнө. Эхнэр нөхөр тэргэнд юм хумаа ачаад хэнгэрэг цохиж бүжиг бүжиглэн бүгдээр буцна”. Хуучин Тан төрийн бичиг.
Дунд орны гурван төрийн бичгээс хамтрал хэвшилтэй хэсгийг нь шүүнэ авав.
Хамтрал хэвшлийн эдийн засаг
Тариалал: Амуй будаа тарианы түүх археологийн олдвороор 8000 жил болно. Амуй будаа эрт дээр үеэс хамтрал хэвшилд байжээ. Хүрэл гараагүй үед газар боловсруулах багаж байхгүй тул нойтон газрыг сонгож төмөр хошуугүй анчисаар хагалж байв.
Ан агнуур: булга, үнэг, хүдэр, саарал хэрэм, саарал буга, гөрөөс агнана. Мөс ухаж загас, мэлхий ална (барина).
Тэдний зэр зэвсэг: Ясан нум сум хэрэглэнэ. Тэдний сум их урт байдаг. Эвэр нум, яргай сум бий.
Тэдний орон сууц: Цин сэ гү модоор сууц болгоно. Дээр нь Цу чү-гээр хучна. Нүүвээс ачаад явна. Өвөлдөө ууланд орж шавар нүхэнд сууна. Хус модны үүсээр сууц барина. Аймагийн хамтын том урц бий. Бага урц бариад дээгүүр нь арьсаар хучиж цугларан сууна. Хэдэн зуун айлын тоонд хүрнэ.
Тэдний хоол хүнс: амуй, ангийн мах, загас, жимс ургамал. Гахай нохой тэжээж иднэ.
Тэдний хувцаc: ангийн арьсаар, тэжээвэр гахай, нохойн арьсаар хувцас, дулаалга хийнэ.
Хамтрал хэвшлийн эдийн засагт нэмүүн өртөг бий болгох боломж үгүй байжээ. Зөвхөн өөрсдийн амьдралын хэрэгцээг хангах хэмжээнд тэдний эдийн засаг байжээ. Ийм эдийн засагт нийгмийн давхарга, анги, мэргэжлийн цэрэг гэж байсангүй, хамтрал хэвшил үүнийг дааж чадахгүй. Тэдний улс нь хулгай зэлгэй багатай гэдэг нь эдийн засаг нь жижгийн учир болно.
Хамтралын ахлагч: Аймаг бүрт Үы мо фү ман чу бий. Ахлагч болно. Нас барсаны дараа үр хүүхэд нь залгамжилна, үр хүү үгүй нь болбоос ухаантай баатар хүнийг сонсгож суулгана. Тэдний улсад эзэн гэж үгүй. Их ахлагч гээд арван долоон хүн бий. Бүгдийг нь Мо хэ фу хэмээн нэрлэнэ.
Дүгнэлт анги, овог бий болоогүй үед эзэн гэж байсангүй. Хамтрал хэвшилд эзэн байсангүй. Хамтрал хэвшлийн үед төр, татвар, ил гэх ухагдахуун байсангүй.
Хамтрал хэвшил нь
Хамтрал хэвшил 5000 жилээс өмнө дангаар оршив. Тэдний хэл ба соёл
Энэ үед бүлэг (хамтрал) болгон өөр өөрийн хэлтэй байжээ гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Хэл нь хоорондоо төстэй, төсгүй өөр өөрийн тоо, хэмжих системтэй байжээ. Өнөөгийн Дунд орны нутаг дэвсгэр дээр оршиж байсан хамтрал хэвшлийнхэн нүхэнд амьдарч байв. Үүнийг олон талаас баталж болох боловч ханз үсгэнд ийм сонин мэдээлэл иржээ. 穴 дуудлага нь “Шүэ”- нүх буюу агуйг заана. Уг үсэгний эртнээс өдгөө хүртэлх хувилбарын үзвэл:
Энэ нь Дунд орны хамгийн анх дүрст үсгээс Сүн улс хүртэл穴Шүэ үсгийн хувиралтыг харуулсан болно.
дүст бичлэгт穴 нь чулуун агуйг заадаг. Үсэгний дүрс нь
(石 чулуу)
+)урд нь хоёр том чулууг мөргөлдүүлсэн байдлыг дүрслэн. Хоёр том чулууны дунд дахь нь агуй буюу хадны дунд дахь агуу гэсэн санаа. Дунд орны Байлдаанд (НТӨ V-III зуун) улс, Цинь (НТӨ III) улсын үед хэрэглэж байсан Жуан бичиг дахь 穴 Шүэ үсэгийг харвал орон сууцны хэлбэрийг харуулсан байгаа нь тухайн үеийн хүмүүс агуйг орон сууц болгож байжээ (Энэ үед мал аж ахуйтан эсгий гэрт амьдраад хоёр мянган жил болж байв). Зүүн Хан улсын үед хэрэглэж байсан Кай шу буюу Кай бичиг дэх 穴 Шүэ үсгийг харахад宀+八 ийм байна. Энэ үед агуйны хэлбэрийг харуулсан онцлог харагдахгүй байна. Хан үсэгт 宀 тэмдэг орсон үсэг нь бүгд орох орон буюу орон сууцтай холбоотой санааг гаргана. Жишээлбэл: 穴,窠,窖,囱,窗,窑,灶,空,穹,家 гэх мэт.
Мал аж ахуйтны хэвшил НТӨ 3000 оноос эхэлнэ
Хаана, хэн, хэзээ хонь ямаа, адуу үхрийг гаршуулсан бэ? Уг асуултад тодорхой хариулах хүн өдгөө үгүй болов уу. Археологийн судалгаа үүнд чиг болдог ч шинэ олдворууд шинэ дүгнэлтэд хүргэдэг. Өнөөдөр адууг НТӨ 4000 онд, хонийг НТӨ 8000 онд, үхрийг НТӨ 7000 онд гаршуулсан гэж хүн төрөлхтөн үзэж байна. Малыг хаана ч гаршуулсан байж болох боловч мал аж ахуй зөвхөн Өтүгэнд үүсжээ.
Мал аж ахуй гэдэг үгний “аж” гэдэг нь ажил гэсэн үгний үндэс. Диван Лугатад
иш-ажил. Иш нь үзийн дуудлага, аж нь угын дуудлага. Мануус “ич” гар гэдэг нь ажилтай гар гэсэн үг болно. Мал аж ахуй гэдгийг малтайгаа ажлах орчин гээн билирнэ. Нүүдэл аж ахуй гэж байхгүй. Энэ нь оросуудын манууст наасан ухагдахуун. Орсууд Уралын цаанаас Владивосток хүртэл нүүж ирсэн. Тэд нүүдэлчид биш гэж үү? Үүнийг уншигч та эргэцүүлээрэй!
Мал аж ахуй хэзээ үүсэв? Хүн оршуулахад хэзээ мал дагуулсан тэр үеийг мал аж ахуйн үе гэнэ. Археологийн судалгаагаар 4500 жилийн өмнөөс оршууллаганд дагуулж тавьсан малын яс олдож байна. Мал дагуулж тавина гэдэг нь мал элбэг болсныг гэрчилнэ. Тэгэхээр мал аж ахуй 5000 жилийн түүхтэй гэхэд уг хугацаа ихдэхгүй болов уу.
Мал аж ахуй гэдэг ухагдахууныг тайлбарлая. Нэгд: Мал өөрөө зундаа тарга тэвээргээ авч, авсан тарга тэвээргээрээ өвлийг давна. Зун нь малынхаа өвөл идэх өвсийг бэлдэхийг мал аж ахуй гээн нэрлэхгүй. Хоёрт: Мал ахуйн газар ус нь зундаа бэлчээртэй (өвс устай), өвөлдөө бэлчээрийн өвс цастай байна. Ийм нутаг усны төв нь Өтүгэн болно. Гуравт: Малын ашиг шимийг авна. Малаас хүнс, хувцас, гэрийн эсгий, малаар тээвэр хийнэ. Мал-баялгийн хэмжүүр, мал-соёл.
Хүн төрлөхтөний түүхэнд анх удаа 5000 жилийн эрт урьд сая сая мал Өтүгэнд бэлчих болов. Малын тоо 60 гаруй саяаас буюу зургаан мянган түмээс хол давав. Мал хурдан өсөж байв. Мал өсөхийн хэрээр хариулах хүмүүс хэрэгтэй болов. Эхэлж ойр орчны хамтрал хэвшлийхнийг хурааж, жил болгон бүх хүн амаа нь тоох авдаг болов. Дараа нь бүх хамтрал хэвшлийхнийг хураав. Овог үүсэв. Төр үүсэв. Ил үүсэв. Өтүгэнд төрийн хэл бий болов. Төрийн тоо тооллогтой болов. Хүмүүн төрлөхтний түүхэнд анх сая саяаар хүмүүс нэг ил байгуулсан нь мал ахуйтан билээ.
Дунд орны хүн ам нүхэн гэрт амьдарч байхад мануусын эхэс эсгий гэрт амьдарч байв. Хамтрал хэвшилтэй Дунд орны хүн амын эхэс голын сав бараадан жижиг тариалал эрхэлж байхад Мал ахуйтан мах идэж, амуй гурилаар бууз хуушуур хийж байв. Өнөөгийн дунд орны үгсийн санд мал ахуйтны үг олон байгаа нь Дунд оронд байгуулсан анх төрүүд нь мал ахуйтны төр байсны учир. Энэ тухай судалгааныхаа дэлгэр үр дүнг есөн сараас түүхийн цуврал нийтлэлээр хүргэнэ.
Мал аж ахуйн хэвшлийн төв Өтүгэн, Үсүнь, Улаан хад (соёлын нэрээр). Яагаад Өтүгэн нь мал ахуйтны төв болов гэдэг тухай дэлгэр мэдээлэлийг түүхийн цуврал нийтлэлээр уншигч та бүхэнд хүргэнэ. Энэ удаа хэлний тухай өгүүлж буй учир товчлов. Мал ахуйтны төв нь Өтүгэн.
Дунд орны түүхий эцэг гэгдэх Сыма Цяни (НТӨ I зуун) Түүхэн тэмдэглэл номондоо өгүлэрүн: “Жуньбэйгээс түмэн хүртэл он тоо мянга гаруй жилээр ахижээ. Энэ хугацаанд хүн овогтон хүчирхэг болж байв, таран бутарч байв, сул дорой болж байв. Ийм үйл эрт урьдаас давтагдаж байсныг, цэгц дараалалтайгаар тэдний гарал, үүсэл болон төрийг хэрэх шилжиж байсантай нь өгүүлэх боломжгүй. Модуны үед хүн овогтон урьд байгаагүйгээр хүчирхэг болж бүх умард зэрлэгүүдийг хураасаар Дунд оронтой өрсөлдөх болов. Иймд энэ өдгөө тэдний төр нэг ахлагчаас нөгөөдөө шилжсэнийг нь, тэдний төрийн зэргийг цэгцтэй хүргэх боломж бүрдлээ”. Энд мянга гаруй жил гэдэг нь маш олон жил гэсэн утга агуулна. Сыма Цяни гурван мянган жилийг уг үгээр орлуулжээ. Ингээд Модуны Хүн гүрний тухай товч өгүүлье.
Хүн гүрэн нийт засаг захиргааны 24 нэгжид хуваагдаж байв. Энэ нутаг дэвсгэрт зөвхөн мал аж ахуйтан хамтрал хэвшлийхэнтэйгээ оршиж байв. Энд ямарч европ, араб, перс, хан үндэстэн байсангүй. Модунаас өмнө гурван мянган жилийн турш хэдэн Модун байсныг Сыма Цяни өгүүлж эс чадна гэдгээ тэр хэлжээ.
Жил болгон цаг он сарын таванд буюу өнөөгийн наадмын үеэр Лүнгийн тахилга гээн төрийн том гурван үйлийн нэг болж байв.
Модун (НТӨ III-II зуун) шаньюгаас өмнө гурван мянган жилийн хугацаанд Өтүгэнд төрийн хэл үүсэж, бүх хэл ижилсэв. Хос сувгын хэл бий болжээ. Газар ус өөр өөрийн аялгатай ч үг аялгын зөрүү нь тодорхой зүй тогтолын хүрээнд байдаг. Энэ өдгөө мануусын ярьж буй хэл нь хүн хэл болно. Монгол хэл гэж нэрлэх нь түүхэн үнэнд нийцэхгүйгээс гадна үндэсний аюулгүй байдалд нэн хортой болно. XII зуунд бий болсон Монгол гэдэг нэрээр яаж 5000 жил улаа бий болгосон хэлийг нэрлэх вэ? Хүн овогтноос өмнө ямар төр байсан тухай эх сурвалж хүмүүн төрлөхтөнд байхгүй. Эртний грек Геродот (НТӨ V зуун) Скифийн тухай өгүүлсэн. Геродот Скифийг гадна талаас нь дүгнэсэн болохоос тэдний төр, газар усны талаар мэдлэггүй байжээ. Скиф нь Үсүний (ийм байсан гэх магадал их) нэг овог уу? Өтүгэнд төр барьж байсан их ил үү? Үүнд хариу одоо хүртэл алга. Тийм учир Хүн хэл гэх нь эхсээ бодсон ч, үр хойчисоо бодсон ч зөв болно.
Үсүний мал ахуйтны хэл X-XIII зуунд бүтэн бохирдов. Үсүни газар усны тухай: “Түүн улс нь даруй Үсүнийн хуучин газар нутаг болно. Зүүн тийш Түрэг улс баруун тийш Лэ жу хай далай, урагшаа Су лэ, хойшоо Хан хай хүрнэ”. Хуучин Тан төрийн бичиг. Түргийн шастир, доод.
Тайлбар: Лэ жу хай далай гэдэг нь аянга буцалгасан далай гэсэн утгатай. (Каспийн тэнгис). Сү лэ нь энэ өдгөө Таджик, Афганистаны нутаг. Таджикчууд, Афганчууд Иранчуудтай адил перс хэлтэнгүүд болно. Ханьхай нь Байгаль далай. (Энд зүгээр биш булангаар заажээ). VII зуунд Усунь нь газар усны нэр болжээ. Энэ өдгөө Казахстан, Киркиз, Узбекстан, Туркмени газар ус болно.
Үсүни мал ахуйтны хэл X-XIII зуунд Перс, Сирийг эзлэж тэдний хэл, соёлыг авснаас энэ өдгөө бохир, холимог хэл болов.
Үүнийг Сэргэлэн Интернашионал Экспедишион биш манай Түрэг, Уйгур төрийн хадан (цэвэр) өгүүлж байна.
битиг. Өтүгэн дэх халх энэ өдгөө бичиг битиг гээн хадан бичгийн үгээр ариг өгүүлнэ. Хасгаар хат, жазбалары, Стамбулын туркаар mektup, yazı, Таджикаар хат, алифбо, хатнависӣ гэнэ. Хасаг, Стамбулын туркууд уг үгийг Араб, Перс үгсээр бохир өгүүлнэ
Номыг халхууд “бичээс” гээн өгүүлж байв. Хасгууд кітап, Стамбулын туркууд kitap, Таджикууд китоб гэнэ. Хасаг Стамбулын туркууд уг үгийг араб үгээр бохир өгүүлнэ.
сү. Энэ өдгөө халхууд су алдар, су билгэ гээн цэргийн алдар, цэргийн ухаан гээн ариг өгүүлнэ. Хасгууд әскерлер, Стамбулын туркууд asker, Таджикууд аскар гэнэ. Хасаг болон Стамбулын туркууд уг үгийг араб үгээр бохир өгүүлнэ.
Үсүний мал ахуйтны хэл араб, перс хэлтэй холилдон ямар их бохирдсоныг цаашид олон жишээн дээр харуулах болно. Монгол төрд манай Баян-өлгийн хасаг ахан дүүс хамаарах тул монгол гэдэг нэрний оронд халх гэдэг нэрийг оруулав.
Дараагийн дугаарт Хүн хэлний мөн чанар-хос суваг болон бусад зүй тогтолын талаар өгүүлэх болно.
Сэргэлэн Интернашионал Экспедишион.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн