Нийтлэл 63
Хүн үндэстэний хойч мануусын түүх, соёл руу түрэмгийлж буй өнөөгийн Стамбул дахь Туркийн гарал, үүслийн тухай өнөөгийн монголчууд заавал мэдэх ёстой. Хамгийн эхэнд гарал дараа нь үүслийг өгүүлэх болно. Энэ өдгөө мануус хүний гарал гэхээр эцэг эхийг нь, тэдний дээдсийг өгүүлдэг, үүсэл гэхээр тухайн хүн мэндлэхэд нөлөөлсөн нөхцөл байдал, цаг хугацааг өгүүлдэг билээ. Өнөөгийн Стамбулын Туркийн гарлыг өгүүлэхийн тулд тэдний дээдэс Иран, Сельджук улс хаанахын хэн бэ, тэдний дээдэс нь хэн гэдгийг заавал мэдэх ёстой. Түрэг овогтон Сельджук овогтон биш гэдгийг та бүхэнд тайлбарлана. Өнөөгийн Стамбулын Туркийн үүслийг өгүүлэхийн тулд уг үндэстэн ямар түүхэн нөхцөл байдалд хаана, ямар түүхэн үйлээс болж үүсэв гэдгийг мэдэх ёстой. Ингээд судлан мэдсэн зүйлээ уншигч таньд өгүүлье.
Стамбулын туркийн гарал
Перс
“Перс улс. Нийслэл хотоос нэгэн түмэн таван мянган гурван зуун лид бий. Зүүншээ Ту хо ло, Кан улстай хиллэнэ. Хойгуураа Түрэгийн Са аймагтай хаяа нийлнэ. Баруун хойгуураа Фу лин хүрч, төв баруун болон өмнүүрээ их далай хүрнэ. Хэдэн арван түмэн өрхтэй” Хуучин Тан төрийн бичиг, Баруун Рун.
Перс VII зууны эхэнд (эх сурвалж дээр Перс барууншаа Газар Дундын тэнгис хүрсэн байгаа, баримжаа зураг)
Зүүн Түргийн төв Өтүгэн Персийн хил хооронд 2800км зайтай. Баруун Түрэгийн Са аймагтай Перс нь хойгуураа хаяа нийлнэ. “Хэдэн арван түмэн өрхтэй” гэдгээр нийт хүн амых нь тоог гаргахын тулд өрхийн дундаж тоо мануусд хэрэгтэй. Нэг өрх (ураг) 7 хүнтэй гэж тооцоход, хорин түмэн өрхтэй гээн тооцоход 1 400 000 мянган хүн амтай гээн гарч байна. Маш сонирхолтой нь Персийн хүн ам бодож байснаас тухайн үед хамаагүй бага байна. Түрэг овогтны Шиви хаан сая нум агшаагчтай байсан гээд уншигч та харьцуулдаа. НТӨ 331 онд Грекийн Александр Македон хаан Персийн (Ахамедины) Дари III хаантай тулалдахад, тэр үеийн хүн ам аль аль улсад нь VII зууныхаас хамаагүй бага байжээ. Цаг хугацаа урагшлах тутам мал ахуйтны хүн амын тоо тариалан ахуйчдаас улам их болж байна. Энэ чухал үзүүлэлт. Өнөөдөр Иран 81 сая, Афганистан 31 сая, Таджикистан 9 сая хүн амтай. Тариалан ахуй хөгжих хирээр тариалан ахуйтны хүн амын тоо өсөж байна.
Персийн тухай Хуучин Тан төрийн бичиг, Баруун Рун-д:
“Тэдний ван хоёр хоттой. Ахиад бас арваад илүү их хот бий. Дундад улсын Ли ордонтой адил буюу. Тэдний ван анх ор залгажлагч сонгохдоо нууцаар хөвгүүн Цай кайгийн нэрийг бичээд битүүмжилж нуув. Ван үхсэний дараа их сайд болон вангийн олон хөвгүүд бүгдээрээ битүүмжийг задлаж нэрийг нь бичсэн хүнийг ван болгодог ажээ. Ван нь алтан цацагт титэм зүүж арслант суудалд залран торгон дээл өмсөж хас чулуугаар чимнэ. Ямарваа үйл хийхдээ тэнгэр газар нар сар ус галын олон сахиусуудыг шүтнэ. Баруун орны олон ху нар үйл үйлдэхдээ галын шүтлэгтнүүд бүгдээр персийн сургаалийг хүртсэн ажээ. Тэр сахиусны магнайд хүдрийн заар болон суту шуй түрхэж, чих хамарт хүргэж, хүндэтгэснийг илэрхийлэнэ. Ёслохдоо хөлөө
зөрүүлнэ. Үсэг бичиг нь олон хутай адил. Эр эм бүгдээрээ хөл нүцгэлнэ. Эрэгтэй нь гэзгээ хайчилж, цагаан арьсны малгай өмсөнө. Хувцасны энгэрийг задгайлахгүй, алчуур нөмрөг нэг байдаг. Ихэвчлэн дөрвөлжин бөгөөд ногоон цагаан өнгөтэйг хэрэглэнэ. Хоёр
хөвөөгий нь нийлүүлж нэхээд хэмэрлэг болгоно. Эмэгтэйчүүд нь алчуур нөмрөн банзал өмсөж, гэзгээ сүлжин арагш хаяж алт мөнгөөр чимнэ. Тэдний улс нь заан унаж байлдана, зуун байлдагч нэг заантай. Ялагдсан болбоос бүгдийг ална. Тэдний улсын хүн нь охин төрөөд, арван нас хүрч нилээд царайлаг болбоос ван нь авч асарна. Гавъяат
сайдаа шагнана. Заншил нь барууныг хүндэлж зүүнийг доор хэмээн үзнэ. Зургаан сарын нэгний өдрийг жилийн эх гэнэ. Хэрэг заргыг бичгээр биш. Тэнхим дээр амаар таслана. Тэдний хэрэгтэнд жилийн хугацаа заахгүй. Ван бологч нь орд суух үе өршөөнө. Уравсан
ял гаргагсдыг улайлгасан төмрөөр хэлийг нь хайрна. Хэл нь цав цагаан болбоос ёс үнэнтэй. Хав хар болбоос ялтай гэж үзнэ. Гар хөл хугалах, гэзэг үгтээх, хамар хэрчих эрүүтэй. Хөнгөн ялд гэзэг хайчилна эсхүл хүзүүнд тэмдэг зүүлгэж залхаана. Сар хугацаа нь дуусмагц суллана. Дээрэмчин бол шоронд хөгширтөл нь хорино. Хулгайч болбоос мөнгө зоосоор торгоно. Үхвээс ууланд хаяна. Нэг сар гашуудлын хувцас өмсөөд болино. Цаг агаар нь аагим халуун газар нутаг нь уудам тэгшхэн, тариалж тарихыг мэднэ. Дийлэнх нь мал маллана.
Өндөр нь арван хоёр тохой шүрийн мод бий. Хув, Чэ чуй, хясаа, мана, галт сувд, шил, паалан, У ши зи, Шиан фу зи, арүр, хужуу, би бо өвс, ши ми, чиан нян цао өвс, ган ло тоор жимс бий” гээн тэмдэглэжээ.
Тайлбар:
- 1. Уншигч та Дунд орны үе үеийн төрийн бичигт хаяа нийлээтэй, мануусын өвөг дээдсийн тухай тодорхой тэмдэглэлийг уншаад их гайхахгүй байх. Харин тэр холын Перс болон бусад улсын тухай ийм нарийн мэдээлэл тэмдэглэн үлдээсэн гэдэг нь Дунд орны түүх бичиг ямар өндөр түвшинд байсныг нотолж байна. Үүнд өөрийн эрхгүй гайхах юм.
- 2. Персүүд ямар дүр төрхтэй байсан тухай персийн хэсэгт өгүүлсэнгүй. Дунд орныхонд тэд баруун зүүн улсуудтайгаа ижил төрхтэй харагдаж байсан учир Персийг гээсэн байх. Харин Персийн зүүнд орших Кан улсыг Хуучин Тан төрийн бичигт “Тэдний улс нь бүгдээрэй хөнхгөр нүдтэй, өндөр хамартай, сахал үс ихтэй” гээн тэмдэглэжээ. Энэ нь өнөөгийн Пакистан болов уу. Өнөөгийн Иран, Афганистан, Таджикистан бүгд нэг хэлтэй, нэг угшлын Перс ард болно. Персийн баруунд орших Да ши улсын хүн амын дүр төрхийг уг бичигт “Улсынхан эрс хар арьстай, сахал ихтэй, том урт хамартай” гэж бичжээ. Хөнхгөр (хөнхгөр-хонхгор-том) нүд, өндөр хамар, их сахал нь өнөөгийн Стамбулын туркуудэд арабуудаас, Туркман, Узбекуудэд Персүүдээс өвлөгдөжээ. “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”-д Түрэг төрийг гурав дахь хаан Ай жинг ингэж дүрслэв” “Ай жин-гийн өөр нэгэн нэр нь Ян дү. Дүрс байдал сонин жигтэй, нүүр нь тохой өргөн, арьс нь хэтэрхий улаан, нүд нь шир мэт, цөстэй бөгөөд ухаалаг, дайн байлдаанд гарамгай байв”. Мал ахуйтны ази дүр төрх, перс арабуудаас ямар ялгаатай байсныг тод дүрсэлжээ. Өнөөдөр яг ийм ялгаа байсаар л байна.
Таджик бүсгүйчүүд
Таджик настангууд
Баруун Түрэг анх Персийг охор хугацаанд эзэлсэн тухай
“Суй улсын Да егийн сүүлчээр (НОТ 605-618) Баруун Түргийн И ху хаан олон удаа дайлж тэдний улсыг ялав. Персийн ван Ку са хэг баруун Түрэг алав. Түүний хөвгүүн Шэ ли өргөмжлөгдөв. Е хугаас тэдний цэргийн захирагчийг хуваан, улсыг нь хянан захирснаас Перс нь Е хугийн албат болов. Е ху хаан үхсэнтэй тохиолдон хянан захирагч нь Персэд өөрөө эзэн мэдэж, ахиж баруун Түрэгт харъяатахгүй болов. Шэ ли орд суугаад нэг жил болоод нас барав. Ку са хэгийн хүүхнийг ван болгон өргөмжилбөөс, баруун Түрэгүүд ахиад алав. Шэ лийн хөвгүүн Да же фан нь Фу линд оргон хүрэв. Улсын хүмүүс нь угтан аваад өргөмжлөв. И хэн зи хэмээдэг. Урьд хоёр жил байгаад нас барав. Ахынх хөвгүүн И сы хуг өргөмжлөв”.
Тайлбар: Мал ахуйтан түүхэндээ анх удаа Персийг эзэлсэн тухай өгүүлсэн эх сурвалж нь Хуучин Тан төрийн бичиг болов уу. Персүүд мал ахуйтны олон овог, овогтоны мөн чанарыг тухайн үед ухаарч чадсангүй тул, өөрөөр хэлвэл мал ахуйтаны нийгэм байгууламжийг эс билирсэн тул тэд бүх мал ахуйтныг Түрэг гээн нэрийдэх болов. Тэд төр барьж байсан түрэг овогтон үгүй болсноос хойш ч хойд, зүүн хойд зүгийн мал ахуйтанг түрэг гэдэг байжээ. Энэ чухал факт (нотолгоо). Түрэг овогтон мал ахуйтны хувьд түүх болчоод байхад, Түрэг төр үгүй болчоод байхад Махмуд ал Кашгарий XI зуунд Диван Лугатад толиндоо турк хэл гээд өгүүлнэ. Рашид XIV зуунд Судрын чуулгандаа турк гээд өгүүлнэ. Перс, араб гаралтай битигч нар өөрийн үндсэн ой санамжийн хүрээнд түрэг гэдэг нэрийг нийтлэг мал ахуйтаны нэр болгосон нь хожим бүгдийг төөрөгдөлд хүргэв. Тариалан ахуйтай Дунд орны түүхчид мөн адил ийм баримтлалтай. Сыма Цяни Хүннү-г өгүүлэхдээ “ху” гэнэ, Дорно ху буюу Дун ху гээн бичнэ. Сым Цяни-аас хойших дунд орны битигч нар мөн “ху” гээн мануусын өвөг дээдсийг нэрлэнэ. Манайх нь өөрийн нийгэм байгууламжаа сайн билирээгүй, өөрсдөө учраа олохгүй өнөөг хүрлээ. Мал ахуйтны нийгэм байгууламжийг дэлхийд таниулсан бол ийм төөрөгдөл байхгүй байсан. Энэ тухай 26-29 дүгээр нийтлэлд өгүүлсэн болно. Мал ахуйтны нийгэм байгууламжийн тухай шинэ судалгааг хожим хүргэх болно.
Түрэг ил буюу их улс
Нийтлэл 39-45-г уншисан нэгэнд энэ хэсгийг зориулж товч бичиж байна. 552 онд Өтүгэнд түрэг Түмэн хаан ил байгуулж өөрийгөө Ил хаанд өргөмжлөв. Элгээрэй (илгээрэй) энх амгалан гээн энэ өдгөө ерөөдөг нь их улсаараа энх амгалан гэсэн утга гэдгийг эх бичиг судлаач мань баталж байна. Эл=Ил ижил. Мань Ил гээн хадан бичээсийнхээ дуудлагыг барьж байгаа нэгэн.
Ил их хаан Түмэнгийн ил-их улс 552 онд үүсэв (баримжаа зураг).
Айжин их хаан, түүний ин (эрэгтэй дүү) Та бэн их хааны ил VI зууны сүүль (Үсүни болон бүх мал ахутаныг нэгтгэсэн, баримжаа зураг).
И ши жи кэ хан хааны хөвгүүн Шэ тү буюу Ша бо лю их хаан Айжин их хааны хөвгүүн Або их хаантай талцсанаас зүүн баруун түрэг гээн хуваагдав (баримжаа зураг)
Баруун түрэг улс хэзээ үгүй болов?
“Чу хунгийн оноос (688 он) хойш, арван овогт аймгийг Мо чо (зүүн түргийн хаан, Илтерс хааны дүү) олон удаа халдан түрэмгийлсэнээр үхэж дуусав. Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн А ши на овог уг тасрав”. Хуучин Тан төрийн түүх. Түргийн шастир доод. 704 онд Мо чо их хаан нас барсан. 704 онд Баруун түргийн үгүй болчихсон байжээ. Ашна овгийн Ху би ло хэзээ дотор газар нүүсэн тэр цагт Баруун түрэг үгүй болсон (701-703 он болов уу, одоогоор мануус оныг тогтоож чадахгүй байна, нарийн эх сурвалж алга). Үсүний нутагт түрэг төр барихаас өмнө байсан овгууд дахин хувиарлалтанд орж олон анги улс үүсэв.
Зүүн түрэг улс хэзээ үгүй болов? Баруун түрэгийн төр үгүй болсноор Зүүн түрэг гэдэг ухагдахуун үгүй болжээ. Түрэгийн хамгийн сүүльчийн төр 742 онд үгүй болов. Энэ тухай Хуучин Тан төрийн бичигт ингэж өгүлэрүн: “Баруун шагийн эхнэр болон Мо чогийн ач Бо дэ зи тэ лэ, Би га хааны охин Да ло гүнж, А бо сы Же ли фа нар харьяат аймаг олноо дагуулан хойно хойноосоо ирж дагав. Таян баогийн анхдагч оны (742 он) найман сар. Дагсан Ху нар нийслэл хотод ирэв. Дээдсээс урьдаар Тай сүмд бараалхаж, дараа нь ордог харшид уулзаж, ахиад Хуа э асарт дайлна гэв. Дээдэс шүлэг уянгалаж тэр хэргийг тэмдэглэв”. Тан төрийн хуанди ирэгсдийг асарт дайлсныхаа дараа Баруун далай буюу Хөх нуур луу эх нутгийг нь заасан болов уу.
Мал ахуйн нийгэм байгууламжийн жамаар түрэг овогтоны үүсэл, мандан бадрал, түүх болсон нь ийм. 742 онд Түрэг овогтоны нэр түүх болов. Түрэг гэдэг нэр Сяньби, Руру гэх мэт Өтүгэнд төр барьж байсан олон овогтоны нэрсийн ижил түүх болов. Ганцхан Персүүд нийт мал ахуйтныг турк гээн нэрэлсээр байв.
Сэлджук нар ба Стамбулын туркуудын үүсэл
Мал ахуйн нийгэм журмаар овог нь их хүний нэр байна. Сэлджүк нь эртний Үсүни дахь Кынык овгийн угсаатай, Сэлджүк овгийг үүсгэгч. Иран руу очиж төр их улсаа байгуулав. Түүний их улс Армени, Визант, Месопатам, Ирак, Иран улсаас бүрдэж байв. Сельджук ибн Дукак, или Малик ал-Гази 960-1038 буюу зуу гаруй жил насалсан гэдэг. Сэлджүк нарын тухай Судрын чуулганд Рашид-ад-адин ингэж тэмдгэлжээ: “Бараг дөрвөн зуун жил Туран Ираны нутагт хаанчилсан, эрхшээлдээ Египтийн хязгаараас Дунд орны хил хүрэх нутгийг байлгасан Сэлджүк угшлийн султанууд, болон тэдгээрийн дээдэс кынык овогийнх болно”
Сэлджукийн үр удмын байгуулсан улсууд:
- Керман хаант улс (1041—1187),
- Кони хаант улс (Румын) (1077—1307),
- Сирийн хаант улс (1094—1117).
Сэлджүкийн их улсын нутаг дэвсгэр ба байгуулагдсан гурвал улсын төв (баримжаа зураг).
Хамгийн чухал нь энд Түрэг хаант улс байсангүй, Кони хаант улс, Сири хаант улс, Керман хаант улс байв. Сэлджүк нар өөрсөдийгөө Түрэг овогтон гэж хэзээ ч дуудаж байсангүй. Учир нь Түрэг гэдэг нэр мал ахуйтны хувьд VIII зуунд аль хэдийнэ түүх болсон байжээ. Харин Перс, Арабуудын хувьд VII зууны эхэнд Баруун түрэгийн хур байснаасаа хойш бүх мал ахуйтан турк гэх болжээ. Иймээс Перс, Арабууд Сэлджүкүүдийг өдөр тутмын яриандаа турк гээн дуудаж байв. Энэ өдгөө халх манийг дөрвөд гээн дуудахаар мань эгдүүцэнэ. Дөрвөд нэгнийг халх гээн дуудахаар мөн адил шиг Сэлджүк овогтоныг Түрэг овогтон гээд дуудахад Сэлджүк хүнд таатай байхгүй байсан биз. Тэдэнд эзлэгдсэн перс, арабууд хүн амын дийлэнхи нь байснаас гадна, сэлджүкүүд Ислам шашин авч, тэдний соёлд суралцаж байсан тул тэднийг турк гээн дуудахад татгалзадгүй байжээ.
Сири хаант улсын Сэлджүк нар арабуудтай, Кони хаант улсын сэлджүк нар грек болон бусад олон үндэстэнтэй, Керман хаан улсын сэлджүк нар персүүдтэй ураг болон нийлсний учир эх дүр төрх нь өөрчлөгдөв. Сельджүк нар гадна төрхөө дөрвөн зууны турш өөрчлөв. Энэ тухай Судрын чуулганд Рашид-ад-адин найрсгаар онож өгүлэрүн: “Угсын овгууд эх нутгаасаа Мавераннахра улс, Ираны газарт ирж амьдарч байхдаа үржин олон болсон хугацаанд тэдний гадна төрх ус, агаарын нөлөөгөөр бага багаар тазикуудтай (таджикуудтай) төстэй болов. Тэд жинхэнэ тазикууд биш тул тазикууд тэднийг туркман гэж нэрлэсэн нь түрк хэлбэртэй гэсэн утга болно”. Рашидын энэ өгүүлсэнд дүн шинжилгээ хийе:
- 1. Тэдний гадна төрх цаг хугацаа, ус агаарын нөлөөгөөр бага багаар таджикуудтай төстэй болжээ гэдэг нь тэд таджикуудын газар усанд очиж, олон цаг хугацааны турш таджикуудтай ураг нийлж байснаас тэдний гадна төрх таджикаас ялгагдахгүй болжээ гэсэн утга.
- 2. Туркууд жинхэнэ таджик (перс) биш тул таджикууд тэднийг өөрсдөөсөө үл хамааруулахын тулд тэднийг тукман буюу турк хэлбэртэн гэсэн үгээр дуудах болжээ. Туркман гэдэг нь персээр турктэй адил, туркжуу гэсэн утга. Туркман-энэ үгийг мань олон таджик, иранчуудаас өөрийн биеэр асуухад Рашидын (1927-1318) өгүүлсэнтэй таарж байв.
Олны танил турк, монгол хоёр хүний гадна дүр төрхийг харьцуулая
Турк Улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Ахмет Язал
“...хөнхгөр нүдтэй, өндөр хамартай, сахал үс ихтэй”, “Улсынхан эрс хар арьстай, сахал ихтэй, том урт хамартай”. Өнөөдөр ч Хуучин Тан төрийн бичигт доторхойлсон гадна төрх ноён элчин сайдынхтай зөрөхгүй байна.
Дагвадорж аварга
“Ай жин-гийн өөр нэгэн нэр нь Ян дү. Дүрс байдал сонин жигтэй, нүүр нь тохой өргөн, арьс нь хэтэрхий улаан, нүд нь шир мэт, цөстэй бөгөөд ухаалаг, дайн байлдаанд гарамгай байв” Умард төрийн түүх Түрэг Тэлэ. Уг тодорхойлолт манай аврагын дүр төрхөөс нээх их зөрөхгүй байна.
Одоогоос мянга нэг зуун жилийн өмнө Дунд орныхны өгсөн тодорхойлолт энэ өдгөө хүртэл үнэн хэвээрээ байна. Турк улсын элчин сайд дипломат ёсын дагуу сахал самбаагаа авчээ. Манай аврага нутагтаа амьдарч байсан бол нүүр нь хөрслөг байх байсан. Юу ч өөрчлөгдсөнгүй. Мануус сахлаа ургуулаад, ургуулаад өрвийсөн хэдэн үстэй л болдог. Мануусын дээдсийн тухай, өнөөгийн Стамбул дахь туркийн Перс, Араб талын дээдсийн тухай зөв тодорхойлжээ. Давгадорж аваргатай төстөй, түүнээс өргөн нүүртэй залуус монголоор байна, Ахмет Язал сайдтай төстөй хүмүүс Стамбуулаар дүүрэн.
Дараагийн товч түүх
Энэ удаагийн нийтлэлийн гол зорилго нь манай Өтүгэнд ирж 552-742 онуудад төр барьсан Түрэг овогтон өнөөгийн Стамбул дахь туркуудтэй огт хамаагүй гэдгийг түүхэн эх сурвалжаар батлахад оршиж байна. Үүний тулд Сэлджүкээс Османы эзэнт гүрэн хүртэл товч түүхийг өгүүлье. Перс, арабууд босож Сири, Керманы төр үгүй болоход Сельджүк их улсын хур байсан Хорезмшах улс хүчирхэгжив. Хорезмшах Мухаммед II нь сэлджүк удмын хүн байжээ. Уг Хорезмшах Ала-ад-Дин Мухаммед II-г Чингис хаан цохин буулгасан түүхийг монголчууд мэднэ. Өтүгэнээс Самарканд орход 2900 км. Рашидын өгүүлж буй таджиктай ижил болсон туркууд гэдэг нь Хорезмшахын туркууд байжээ.
Хорезмшах улс 1190-1220 он (баримжаа зураг). Их Монгол улс 1220 онд Хорезмшах улсыг үгүй болгов.
Осман их улс
Осман төр үүсгэгч Осман I Гази (1299-1324) Бага Азид (Анатолия) өөрийн овог, аймагаа байгуулжээ. Осман Гази өөрөө төр барьж байсан сэлджүк овгийн хүн үү, эсвэл сэлджүкүүдийн хур байсан тоо томшгүй мал ахуйтан овгуудын нэгнээс гаралтай юу гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Осман Гази-гийн аймаг байгуулсан үйл нь Сельджүк овогтны Кони улсын (1077—1307) нутаг дэвсгэр дээр болжээ. Уг нутаг араб, грек болон олон улсуудын эдлэн байсан газар ус болно. Өтүгэнээс Бага Азийн хооронд 5600 км. Османчууд персүүдтэй гэхээс арабуудтай илүү цус холилдсон хүмүүс.
Осман эзэнт гүрний тухай судалгаа, нийтлэл элбэг тул энэ хэсгийг орхий. Османы эзэнт гүрнийг Оросууд, Балканы хойгийхон персүүдтэй ижил турк гээн нийтлэг нэрээр тэднийг дуудаж байв, энэ өдгөө дуудсаар л байна. Өнөөгийн Турк улс нь 1928 онд Осман эзэнт гүрний оронд бий болжээ. Хүний нутаг дээр төр барьж байгаа, хүний нутаг дээр төр барих эрт орой ямар төгсгөлд хүрч болохыг Загалмайтны олон аян дайнаар мэдэрхийн дээдээр мэдэрсэн Стамбул дахь туркууд өөрсдийгөө Ашна Түрэг гээн дэлхийд тунхаглах амьдралын шаардлагатай нүүр тулав. Турк хэлтэн гэдэг ухагдхуун бий болгов. Алтай угшлийн хэл гэдэг нэршлийг зохиов. Энэ бүгд нь өнөөгийн монголчуудын түүх, хэл соёлд түрэмгийлэл болж байна. Үүнийг таслан, өөрсдийн түүх соёлын дархлааг бий болгон бэхжүүлэхийн тулд энэхүү нийтлэлийг бичив.
Нэрээр тоглох
Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн мани болон манай овгийхон Хур ган буюу Гур каан овгийхон гээн зарлах бүрэн сэжимтэй. Тэгэхээр манай овгийнхон уйгур Гу дө лу Билгэ чө хааны шууд хойчис гээн тунхаглаж болно. Гу гэдэг нь Гур гэсэн үг, хан хэлэнд Р үсгийг гээдэг тул. Гур идлү (эзлү-эзэлсэн) билгэч их хаан нь уйгур төрийн үүсгэн байгуулагч бөгөөд Муянч (Буянч) их хааны аав болно. Хэрэв мани Гур эзэл Билгэч хааны цорын ганц угсаа залгамжлагч гэвэл Уйгур Хүннүгийн шууд хойчис тул мани Хүннү Модун шаньюгийн шууд үе залгамжлагч болно. Ийм хүсэл маньд байна уу гэвэл-байна. Намайг өөрийгөө ингэж тунхаглахад надад 1928 оны хүн амын тооллого саад болж байна. Уг тооллогонд миний дээд Хурган 55 настай гээн цагаан дээр хараар бичигдсэн байна. Мани өөрийгөө Уйгур төрийн анх Гур эзлү Билгэч хааны цорын ганц удам гээн зарлахад надад Монгол улсын архив саад болж байна. Стамбул дахь туркууд мөн манитай адил юм шиг. Тэд Турк гэдэг улсынхаа нэрээр Ашна Түрэг овогтны цорын ганц, шууд хойчис гээн өөрсдийгөө зарласан ч Хуучин Тан төрийн бичигт “Ху би ло-г дагасан нь зургаа долоон түмэн хүн байлаа. Дотор газар нүүв. Баруун Түрэгийн А ши на овог уг тасрав” гээн цагаан дээр хараар бичигджээ. Ингэж Дэлхийн архивд оржээ. Үсүни нутагт буюу Баруун Түрэгт Түрэг овог үгүй болов. Тэд дунд орон руу хуучин газар усандаа нүүжээ. Өнөөгийн Стамбулын туркуудэд өөр нэг бэрхшээл байна. Тэдний дээдэс Осман (Осман Гази төр барьж байсан Сэлджүк овгийх гэсэн баримт одоо хүртэл байхгүй, сэлджүкийн хур овгоос гарсан байх магадал тун их) 1299 онд мэндэлсэн. Сэлджүк овог хэзээ ч Өтүгэнд төр барьж байсангүй. Тэгэхээр Сэлджүкүүд хэзээ ч Хүннүгийн зүрхэн нутаг Орхон, Туул, Хануй, Хүнүй, Сэлэнгийн савд байсангүй гэдэг нь маш ойлгомжтой байна. Стамбул дахь туркуудын дэргэд манайхан болон миний дээдэс Өтүгэн нутгын халхууд, айрагныхаа хөрөнгийг өнөө хүртэл хадгалж иржээ. Манайхан үе үеийн, төр төрийн их хаадын газар усныхан буюу өнөөгийн Хотонд сумынхан юм. Осман туркийн өлгий нутаг Бага Ази буюу Анатолий болохоос Өтүгэн огт биш. Миний Гур эзэл Билгэч хааны цорын ганц угш болох гэсэн санаа бүтэхгүй ч гэсэн Стамбулын туркуудын санааны дэргэд манай санаа үнэнд хамаагүй ойрхон.
Стамбулын туркуудэд өөр нэг бэрхшээл байна. Тэдний гадна төрх мануусын гадна төрхөөс ихээр зөрж байна. Хөнхгөр нүдтэй, том хамартай, сахал үс ихтэй ийм хүмүүс Өтүгэнд эс амьдарч байв (энэ тухай өгүүлсэн).
Ашна овгийн гарал нь өнөөгийн Хакас Тувагын дээдэс болохоос Сэлджүкүүд биш. Цаг хугацаа, орон зайны хувьд Сэлджүкүүдтэй огт таарахгүй.
Манай Билгэ хаан, Гол тэгин, Тонуйкукын хадан бичээс өнөөгийн Стамбул дахь туркуудэд хамаа огт байхгүй. Уг хадан бичээсд ганц ч араб, перс үг байхгүй. Уг хадан бичээс нь өнөөгийн монголчууд доторхи халх, Алтай нутгийн олон овогдын дээдсийн бичээс. Өөр эзэмшигч уг бичээсэнд байхгүй. Сэргэлэн Интернашионал Экспедишион уг бичээсийг сэрээсэн. Харийхан ирж уг бичгийг мануусаас сурахаас мануус харийхнаас сурна гэж байхгүй. Үүнээс хойш түүнээс цааш.
Сэрээнэндагвын Сэргэлэн мани дотор хүслээ биелүүлэн өөрийнхөө ихсийг өндөрт өргөмжлөх гэтэл надад ганцхан Монгол улсын архив саад болж байна. Бусад бүх зүйлс манай талд байна. Стамбул дахь туркуудэд Өтүгэнд төр барьж байсан гээн өөрсдийхөө дээдсийг өргөмжлөх гэтэл зөвхөн дэлхийн архив саад болж байна, нэрнээс нь бусад бүх зүйл саад болж байна.
Сэрээнэндагвын Сэргэлэн маньд Модун шаньюгийн цорын ганц угш гэдгээ бүх монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэх боломж нь зууд ганц ч байхгүй гэдэг нь тов тодорхой. Мянгад ганц ч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Харин арван мянгад нэг байж болох юм. Стамбулын туркуудэд Ашна Түрэг овогтны угсаа гээн хүлээн зөвшөөрүүлэх магадал нь Сэргэлэн маньд арван мянгад олдсон ганцыг арван мянгад хуваасны нэгтэй тэнцэнэ. Энэ арван мянгад маньд олдож буй онолын магадал нь Хурган овогт Сэргэлэн овгийнхоо нэрээр тоглосны учир. Стамбулын туркуудэд зуун саяаас олдож буй онолын магадал нь улсынхаа нэрээр тоглосны учир. Аль аль нь мөрөөдлийн түүхтэй, аль аль нь бичигдсэн түүхтэй, аль ал нь өөрийн нэрээр тоглоно. Ийм л байна даа.
Жич: Уйгур Го де лу Билгэ чө хааны дээр гарсан нэрний тайлбарыг зохиосон болно.
Энэхүү нийтлэлийг олны хүртээл болгохын өмнө тоонд сайн нэг нь та Модун шаньюгийн цорын ганц угш гээн монголчуудаар хүлээн зөвшөөрүүлэх магадал тань гурван саяд нэг, Монгол хүн болгон ийм магадалтай гэв. Тэгэхээр арван мянгад нэг биш гурван саяд нэг гээн пропорцолхоор Стамбул дахь туркууд Ашна Түрэг овогтон гээн өөрсдийгөө батлах магадал нь маньд гурван саяас олдсон ганцыг гурван саяд хуваасны нэгтэй тэнцүү болж байна. Толинд маань ийм том тооны нэр алга.
Сургамж: Хамгийн оновчтой хамгаалалтын хэлбэр нь довтлох. Түүхийнхээ аюулгүй байдлыг хамгаалахын тулд бусдын түүхийг судлах. Бусдыг хэн гэдгийг зөв тодорхойлж байранд нь оруулах.
Дүгнэлт: Өнөөгийн Стамбул дахь туркууд, Азербаяджанууд, Туркменууд, Узбекууд нь Түрэг овогтон үгүй болсноос 250 жилийн (Өтүгэнд Түрэг төр үгүй болсноор оныг тооцов) хойно Үсүни дэхь Сэлджүк овогтон Иран, Сири, Анатолийг эзэлж 300-гаас 400 жил болсны дараа үүссэн шинэ улс үндэстэнгүүд. Стамбул дахь туркууд нь араб, грек ген давамгайлсан, бага хэмжээний Үсүни мал ахуйтны гентэй мянган жил болоогүй шинэ үндэстэн. Туркмен, Узбекууд нь перс ген давамгайлсан бага хэмжээний Үсүни мал ахуйтны гентэй мянган жил болж буй шинэ үндэстэн. Энэ өдгөө гений судалгаа гээн монголчуудын тархи угаасан нийтлэл сошиалаар зорилготой их цацагдах болов. Араб, Персүүд манай Өтүгэн нутагт байсангүй, өнөөгийн Стамбул дахь турк шиг холимог гентэй үндэстэн манай зүрхэн нутагт оршиж байсангүй. Хэрэв түрэг овогтны Билгэ их хааныг сэрээж болдогсон бол??? Сэрээлээ гээн төсөөлөхөд... Таны хойчис энэ гээн өнөөгийн Стамбул дахь туркуудийг үзүүлвэл их хаан ухаан алдах байсан байх. Энэ нь Монгол хосоос африк хүү төрсөнтэй ижил үйл болно.
Хүн ээж аавтай бол Стамбул дахь туркийн гарал нь ээж талдаа араб, грек, персүүд, аав талдаа үсүний мал ахуйтан. Хүнд төрсөн нутаг гэж байдаг. Стамбул дахь туркуудийн үндэстэн болж бүрэлдсэн өлгий нутаг нь Анатолий-Бага ази буюу өнөөгийн Турк улсын нутаг дэвсгэр.
Турк сургууль Монгол улсад ихээр нээгдэв. Бүрэн эрхт, анги тогтонолт улсын хувьд төр түүх соёлынхоо аюулгүй байдлыг хамгаалах үүрэгтэй. Боловсрол ирж байна гэж бодож болох. Сайн тал байж болох. Уг сургуульд X зуунаас урьдах түүхийг заахыг хориглох нь зөв. Монгол хүүхдэд худал түүх зааж болохгүй.
Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн