Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаанаар Улаанбаатар хотын захирагчаар сонгогдсон С.Мөнхчулууныг томилохоос татгалзжээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү бичгээ өчигдөр НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүлсэн байна.
Иймд МАН-ын Удирдах зөвлөл болон НИТХ дахин хуралдаж, шинээр Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулна. Харин шинээр нэр дэвшигчийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тав хоногийн дотор томилох хуулийн заалттай байна.