Даваа гаригт АНУ-ын байлдааны хоёр усан онгоц БНХАУ-ын өөрийн газар нутаг хэмээн зарласан Өмнөд Хятадын тэнгисийн Наньша арлуудын бүсэд ил тодоор нэвтрэн өдөөн хатгалд хийсэн тухай “Reuters” агентлаг мэдээллээ.
Усан онгоцны зорчих эрх чөлөөг хангахад чиглэгдсэн Америкийн үйл ажиллагааны нэг хэсэг болсон дээрх хоёр байлдааны онгоц энэ удаа стратегийн чухал ач холбогдолтой бүс нутгаар явжээ. АНУ тус бүс нутгийг өөрийн гэх Бээжингийн бодлогыг эсэргүүцэн өөрсдийн байлдааны усан онгоцнуудаа нэг бус удаа илгээж байжээ. БНХАУ Өмнөд Хятадын тэнгисийн арлуудыг өөрийн хяналтад байлгаж улам өргөжүүлэн, зэвсэгт хүчнээ байршуулж байгааг Вашингтон сүүлийн үед ихээр буруу шаах болжээ.
Үүний хариуд БНХАУ-ын Батлан хамгаалах яам АНУ-ыг Өмнөд Хятадын тэнгисийн бүсэд өдөөн хатгасан үйл явдлаа зогсоохыг шаардан эс бөгөөс хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ.
Өмнөд Хятадын тэнгэсийн дээрх арлууд болон далайн бүсийн өмчлөлийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байгаа бөгөөд юуны түрүүнд Сиша олтриг (Параселийн арлууд), Наньша арлууд (Спартли) болон Хуаньян (Скарборо хадан зурвас) талаар яригддаг аж. Эл маргаанд их бага хэмжээгээр Вьетнам, Бруней, Малайз, Филиппин зэрэг орнууд оролдог аж.