Америкчууд жилд 28 тэрбум долларыг амин дэм худалдан авахад зарцуулдаг байна. Энэ нь маш их хэмжээний мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж байна гэсэн үг юм.
Хүн бүр хоол хүнсээр дамжуулан бодит витамины хэрэгцээгээ хангаж болно. Түүнчлэн маш олон хүн өөртөө болон хүүхдэдээ хэт их амин дэм, эрдсийн нэмэгдэл бүтээгдэхүүнийг хэрэглүүлснээр амин дэмийн илүүдэл болдог байна. Амин дэмийн илүүдэл нь дутагдахаасаа илүү аюултай болохыг эмч нар анхааруулдаг. Мөн огтхон ч хэрэглэх шаардлагагүй амин дэмүүд ч гэж байдаг.
Хоолны дэглэмийн үед уух зориулалттай амин дэм ямар ч ашиггүй байдаг байна. Нэгэнт л хүн эрүүл хоолны дэглэмтэй бол амин дэмийн алдагдалд ордоггүй.
Амин дэм ихээр хэрэглэснээр элэг, бөөрний өвчлөл, мэдрэлийн системийн эмгэг, үс унах, нүдний хараа муудах зэрэг гаж нөлөө илэрч болно.
Мөн элдэв амин дэм ихээр уух нь хорт хавдраас сэргийлнэ гэж боддог ч үнэндээ хорт хавдраар өвчлүүлэх магадлалтай гэнэ. 2011 онд Америкийн анагаах ухааны хүрээлэнгээс Витамин Е түрүү булчирхайн хорт хавдар үүсгэдэг гэсэн дүгнэлт гаргажээ.