МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх болжээ. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх 100 хувийн саналаар дэмжжээ.
ЗГХЭГ-ын дарга асан Г.Занданшатар УИХ-ын даргаар сонгогдож, өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авсан. Тиймээс түүний оронд Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлэх ажээ.