Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган Ховд аймгийн Мянгад сумын уугуул, Баянгол дүүргийн IX хорооны иргэн Д.Батсуурийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан байна. Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулж баяр хүргэв.
Шадар сайд мөн Монголын Хүүхдийн ордны багш, Монгол Улсын гавьяат багш С.Ганчимэгт талархал илэрхийллээ. Багш С.Ганчимэг өнгөрсөн онд Улаанбаатар хотод болсон “Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал”-ын нээлтийн тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын хүүхэд, залуучуудын дуу хоолойг төлөөлсөн “Бид нэг дэлхий” хүүхдийн дууны найрал дууны тоглолтыг удирдсан юм.