УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өчигдөр болж, Монгол Улсын Их хурлын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцсэн. УИХ-ын даргад УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлснийг МАН-ын бүлгийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн.
Харин өнөөдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн Төрийн байгуулалтын байнгын хороогоор ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргад томилох асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд байнгын хорооны 19 гишүүнээс 13 нь оролцож, 100 хувийн саналаар дэмжлээ. Өнөөдөр 10.00 цагаас эхлэх УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлэх юм.