Өөрийн мэдэлгүй ямар нэг хөдөлгөөн хийх, дуу авиа гаргах зэргээр хүүхдийн мэдрэлийн ядаргаанд орсны шинж тэмдэг илэрдэг. Иймэрхүү хяналтгүй үйлдэл нь хүүхэд сэтгэлийн дарамтад орсон, зовиур түгшүүртэй, ачаалал ихэдсэн үед илүү нэмэгддэг. Зөвхөн унтаж байхдаа эсвэл ямар нэг зүйл оролдож байхдаа тайван байдаг цаашлаад хүндэрсэн тохиолдолд тайван унтаж чадахгүй болдог байна. Мэдрэлийн ядаргаа зөвхөн ядрах, нойр муутай байхаас бус хүүхдэд хэтэрхий их шаардлага тавих, хөдөлгөөн үйлдэл бүрд оролцох, маш цэвэрч нямбай байхыг шаардах үед ч тохиолдож болно.
Өөрийн мэдэлгүй хийх үйлдлүүдэд:
- Нүдээ цавчлах
- Мөрөө хавчих
- Ханиалгах
- Энгийн нүүрний хөдөлгөөнүүд хийх
- Янз бүрийн биеийн хөдөлгөөн давтамжтайгаар хийх
Өөрийн мэдэлгүй гаргах дуу авианд:
- Хамраа татах
- Шуухитнах
- Хоолойгоо засах
- Хүсээгүй хэдий ч хараалын , эсвэл уцаарласан үг хэллэг хэлэх зэрэг хэлбэрийн үйлдлүүд орно.
Хяналтаас гадуур үйлдэл хийдэг хүүхдийг энэ үйлдэлд нь анхаарлыг нь хандуулахгүй байх, ямар нэг сэтгэл зүйн өөрчлөлт орох шалтгаан байгаа эсэхэд анхаарах, мөн мэдрэлийн эмчид хандах хэрэгтэй.
Гэвч хүүхдийн түр зуурын энэ хямралыг мэдрэлийн согог гэж ойлгож болохгүй, энэ нь ихэнхдээ түр зуурынх байдаг бөгөөд тохирсон эмчилгээ, орчинг бүрдүүлбэл бүр мөсөн арилдаг.