Америкийн иргэн, номлогч Трой Маршал монгол хүүхэд, жирэмсэн эхчүүдэд өндөр чанартай утаанаас хамгаалах маск тараах аяныг эхлүүлжээ.
Тэрбээр нэг ширхэг нь 30 ам.долларын үнэтэй, шүүлтүүртэй RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байгаа аж.
Энэ тухай тэрбээр өөрийн фэйсбүүк хуудсандаа “Улаанбаатар дэлхийн хамгийн их бохирдолтой хотуудын нэг. Бие давхар эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд маш хортойгоор нөлөөлж байна. Тиймээс би орчин үеийн RZMask маскийг Монголын хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд олгох хүсэлтэй байна. Шүүлтүүртэй нэг маск нэг өвөлд хангалттай. Маск болгон 30 долларын үнэтэй. Нэг гэр бүлд таван маск авахад 150 ам.доллар болно. Тиймээс хүний эрүүл мэнд, амь амьдралыг аврахад тусалж, 30 доллараар маск худалдаж авахад хандив өргөхийг хүсэж байна" гэжээ.