Вирусийн гаралтай ханиад, томуугийн үед антибиотик болон өндөр тунтай эм хэрэглэдэггүй бөгөөд өвчин дөнгөж эхэлмэгц аарц, аньс, чацаргана, нэрсний цэвэр шүүсийг халуун бүлээнээр нь уухыг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн зөвлөв. Учир нь тод өнгийн жимс С аминдэмээр баялаг, ой ухаан сайжруулах, цусан дахь өөх, тосыг багасгаж, уушгины архаг үрэвслээс сэргийлдэг аж.
Тухайлбал, нэрс нь даралт бууруулах, яс бэхжүүлэх, биеийн жин багасгах, дархлаа дэмжих, нүдний хараа сайжруулах “шидтэй” төдийгүй үрчлээтэхээс сэргийлдэг. Нэрсний 100- 250 гр цэвэр шүүс өдөрт ууснаар ханиад, томуунаас хамгаалах боломжтой аж. 100 гр нэрсний шүүсэн дэх аминдэмийн агууламж (мг-аар)-ийг доор үзүүлэв.