Томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа тул 0-5 насны хүүхдээ асарч байгаа эцэг, эх, асран хамгаалагчид 3-5 хоногийн цалинтай чөлөө олгох саналаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ үеэр хатгалгааны эсрэг вакцины эсрэг шүүмжлэл нийгэмд багагүй байгаа талаарх сэтгүүлчийн асуултад дараах байдлаар хариуллаа.
"2018 онд нийслэлийн бага насны бүх хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийсэн. Тус вакциныг 2, 4, 9 сартайд хийдэг бөгөөд энэ нь 15 жил хатгалгаанаас хамгаалдаг. Энэ оны дөрөвдүгээр сарын 1-нээс орон даяар бүх насны хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ. Иймд 1.3 сая тун вакцин авахад шаардагдах 10 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгаж өгөх саналыг Улсын Онцгой комиссын хуралдаанаар гаргасныг дэмжсэн" гэлээ.