Сүүлийн өдрүүдэд нийгэмд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн тоо нэмэгдэж байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл "Томуу, томуу төст өвчин нэгдүгээр сарын 3-наас дэгдэлт гарч, орон нутгаар алаг цоог байдлаар гараад байна.
Өнөөдрийн байдлаар лабораторийн шинжилгээний 40 гаруй хувийг эзэлэж байна. Үүнд томуугийн А хүрээний вирус зонхилж байгаа. Одоогийн өвчлөлийн байдлыг харвал Цагаан сарын үеэр улсын хэмжээнд олон хүнийг хамарсан дэгдэлт гарах төлөвтэй байна.
Эмнэлгийн орны ачаалал нийслэлд нэлээн өндөр байгаа. Батлагдсан 900 гаруй орноос 50 гаруй хувиар хэтэрсэн байдалтай байна. Тиймээс ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, Цэргийн эмнэлэг дээр нэмэлтээр тасаг гаргахаар болоод ажиллаж байгаа.
ЭМЯ-ний зүгээс эмнэлгүүд дээр тулгарч байгаа асуудлуудыг цаг тухай бүрд нь шийдэхэд анхаарч, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагууд дэмжлэг үзүүлж байна. Гэсэн хэдийч Цагаан сарын үеэр улсыг хамарсан дэгдэлт гарах эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулж байна" гэлээ.
Иймд хүүхэд халуурах томуугийн шинж тэмдэг илэрмэгц өрхийн эмнэлэгтээ эрт хандах, халуун чанартай хүнс хэрэглүүлэх, шингэн зүйл өгч байхыг санууллаа.