Дорноговь аймагт гарсан авто ослын улмаас гэмтсэн 23 иргэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй. Өнгөрсөн баасан гарагт тэдний заримд нь хагалгаа хийжээ. Мэс засал амжилттай болсон байна. Замын-Үүд сумд тархины мэс засалд орсон иргэний биеийн байдал сайжирсан аж. Өөр хэд, хэдэн иргэнийг үе залгах мэс засалд оруулахаар бэлтгэж буй гэнэ.
Ташрамд дурдахад, ЗТХЯ-наас осол гарсантай холбогдуулан ажлын хэсэг томилсон. Ажлын хэсгийнхэн “Дэлгэр хүнс” компанийн хот хоорондын зорчих эрхийг цуцлах санал гаргасан ч эцэслэн шийдвэрлээгүй байна.