ЭХЭМҮТ-өөс Эрүүл мэндийн яамны Б танхимд “Томуу, томуу төст өвчний эмчилгээ” сэдвээр нэгдсэн эмнэлэг, дүүрэг, өрхийн эмнэлэг, 21 аймгийн 336 сумын хүүхдийн эмч нарт сургалт зохион байгууллаа. Сургалтаар ДЭМБ-аас баримталж буй хүүхдийн эмчилгээний сүүлийн үеийн чиг хандлага, нэгдсэн эмчилгээний удирдамжид заасан эмчилгээ, үйлчилгээний талаар ЭХЭМҮТ-ийн туршлагатай зөвлөх эмч багш нар хичээл заасан юм.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж, улсын болон хувийн бүх эмнэлгүүдэд ажиллаж буй хүүхдийн эмч нар нэгдсэн нэг стандартаар хүүхдэд эмчилгээг хийж, үйлчлүүлэгч эмч нарын хоорондын итгэлцэл нэмэгдэж, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал сайжирах юм. Мөн энэ үеэр өнгөрсөн хугацаанд эмчилгээ үйлчилгээнд алдаа гаргасан жишээ баримтуудыг танилцуулж, сургамж өглөө.