УИХ-ын дарга М.Энхболд уулзсаныхаа дараа УИХ-ын гишүүн Л.Болд дараах мэдэгдлийг хийлээ.
-Бид таван гишүүн жагсаал зохион байгуулах зөвшөөрөл авахдаа маш том хариуцлага хүлээсэн. Тиймээс 50, 60 мянган хүн Тайван замаар Төрийн одрны өмнө жагсаж байна. Тиймээс бид итгэл тээгээд Төрий ордонд орж иртэл доромжлол үзүүллээ. УИХ-ын дарга гучин хуудас бүхий хийсэн ажлынхаа тайланг өгч байна. Бид түүнийг нь хүлээж аваагүй. Бид үймээн самуунд уриалаагүй. Гэвч гадаа байгаа хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэхийг бид мэдэхгүй. Бид өнөөдөр өөрсдийн төлөвлөгөөний дагуу суулт хийнэ" гэлээ.