Иргэдийн хамтаар Төв талбайд Тайван жагсаал хийж буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Лу.Болд нар УИХ-ын дарга М.Энхболдтой Төрийн ордонд уулзалт хийснийхээ дараа мэдээлэл хийлээ. Тус гишүүдийн ярьснаар УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаасаа өөрийн саналаар огцоргүй гэдгээ мэдэгджээ.
Тиймээс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж иргэд нийтийн оролцсон эсэргүүцлийн суулт хийнэ гэдгээ УИХ-ын дээрх гишүүд мэдэгдэв. Л.Оюун-Эрдэнэ гишүүний ярьснаар Төв талбайд 40-50 гэр барьж суулт хийх ажээ.