УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа өгөхийг шаардаж буй “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал төв талбайд болж байна.
Цагдаагийн байгууллагаас жагсаалд оролцохоор ирж буй иргэдийн биед метал эд зүйл бий эсэх, мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган нэвтрүүлж байгаа юм.