УИХ-ыг өөрөө тарахыг шаардсан АН-ын санаачилсан тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гарын үсэг зурж, нэгдэж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр "УИХ-ын тухай хуулийн 30.1.1-т заасан бүрэн эрхийн дагуу УИХ өөрөө тарахыг санаачлах эрхтэй. Энэ бол хуулийн дагуу болж байгаа үйл явц юм. Энэ асуудлыг би 2-3 сарын өмнөөс эхлүүлсэн. Өнөөдөр болж байгаа үйл явцыг бүгд мэдэж байгаа. Парламентын үйл ажиллагаа доголдоод нэг сарын хугацаа өнгөрч, Засгийн газрын гурван яам үндсэндээ эзэнгүй байна. ЖДҮ-гийн асуудлаар 2-3 сайд нэр холбогдлоо. Нийслэл хот маань хүртэл удирдлагагүй байгаа гэхмэтчилэн олон асуудал монголын төрд бий болсон. Засгийн газрыг УИХ томилдог бол УИХ-ыг ард түмэн сонгодог. Иймд ард түмнээрээ дүнгээ тавиулъя гэсэн зарчмын байр суурийг илэрхийлж байна.
УИХ-ыг тараах АН-ын баланк дээр би гарын үсэг зурахгүй ээ. Өөрийнхөө албан тоотыг өргөн барина. Өчигдрийн байдлаар миний баланк дээр 15 гишүүн гарын үсэг зурсан байсан бөгөөд 16 дахь нь болж Ж.Батзандан гишүүн гарын үсэг зурсан. Иймд баланк дээр минь дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийг мөн самбар дээр ирж гарын үсэг зурахыг уриалж байна" гэлээ.