АНУ-ын нийслэл Вашингтон хот орчмын хэсэг Монгол залуус утааны эсрэг хандивын аяныг санаачлан зохион байгуулжээ. Тухайлбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 16-наас 2019 оны нэгдүгээр 1 сарын 6-ны өдрийг хүртэл аян өрнүүлсэн бөгөөд “Утааны эсрэг Монголчууд-Вашингтон хот” фэйсбүүк групп үүсгэж, өөрсдөө бууз хийж Монголчууддаа борлуулах зэргээр нийт 3412 доллар буюу 9 сая төгрөгийг цуглуулжээ.
Харин Монгол дахь ажлыг сэтгүүлч П.Дэмбэрэл тэргүүтэй Ч.Налжирмаа, М.Налжирмаа зэрэг залуус үргэлжлүүлэн гүйцэтгэж, хамгийн их утааны голомттой буюу Сонгинохайрхан дүүргийг сонгож нийт 1241 жирэмсэн эхэд маск үнэгүй тараахаар болжээ. Учир агаарын бохирдлоос шалтгаалж ураг амьгүй болох, зулбах, дутуу төрөх, төрсөн ч зүрхний цоорол, уушиг амьсгалын замын үрэвсэл, харшил, рахит зэрэг төрөл бүрийн суурь өвчтэй хүүхдүүд олноор төрж байгааг эрүүл мэндийн байгууллагууд нотолсоор байна. Тиймээс энэ сарын 7-ны өдөр СХД-ийн ЭМТ, 2-р Амбулатори, Нэгдсэн эмнэлгийн 1-р салбар болон 4, 5, 6, 7, 10, 11, 25, 28-р хороны өрхийн эмнэлгүүд, өнөөдөр Баянхошууны нэгдсэн эмнэлэг, Амбулатори 2, 1-р эмнэлэг болон 3, 4, 5, 6, 19, 20, 22,32-р хорооны өрхийн эмнэлгүүдээр явж жирэмсэн эхчүүдэд маск тараажээ. Хандивын аян нар энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм байна.
Дашрамд сануулахад, СХД нь 300 гаруй мянган хүн амтайгаас одоогийн байдлаар 4089 жирэмсэн эх хяналтанд бүртгэгдсэн байна. Зөвхөн энэ оны 11 дүгээр сар гэхэд 47 амьгүй төрөлт, 500 гаруй өсөлтгүй жирэмслэлт бүртгэгджээ.
Дээрх залуус нь “Утааны эсрэг Монголчууд-Вашингтон хот” фэйсбүүк групп үүсгэж, өөрсдөө бууз хийж Монголчууддаа борлуулах зэргээр нийт 3412 доллар буюу 9 сая төгрөгийг цуглуулжээ