УИХ-ын гишүүдийн халдашгүй байдлын дэд хороогоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Улсын Ерөнхий Прокуророос ирүүлсэн УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг гишүүнээс нь түдгэлзүүлэх саналыг хэлэлцсэн хурал дөнгөж сая өндөрлөлөө. Уг хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд хурал маргааш өглөө үргэлжлүүлэн хуралдахаар болсон байна.
Учир нь Г.Солтан гишүүн Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа учир өөрийг нь байхгүйд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй хэмээн онцоллоо.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Гишүүнээс өөрөөс нь тайлбар авах зайлшгүй шаардлага байгаа. Ийм учраас хурлыг маргааш өглөө болтол хойшлууллаа. Өөртэй нь холбоо барьсан гэсэн. Маргааш ирэх байх" гэлээ.